Он гарснаас хойш есдүгээр сарын байдлаар төсвөт бүрдүүлэх татварын орлого 6.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 13.1 хувар буурсан байна.
Татварын орлого буурахад коронавируст цар тахлын нөхцөл байдал нөлөөллөө үзүүлжээ.
Буурсан үзүүлэлттэй татварын орлогууд:
-Орлогын албан татвар: 330.9 тэрбум төгрөг (18.5 хувь)
-Нийгмийн даатгалын орлого: 183.9 тэрбум төгрөг (13 хувь)
-Онцгой албан татвар: 74.7 тэрбум төгрөг (11.4 хувь)
-Нэмэгдсэн өртгийн албан татвар: 146.9 тэрбум төгрөг (8.3 хувь)
-Гадаад үйл ажиллагааны орлого: 33.4 тэрбум төгрөг (5.7 хувь)
-Бусад, татвар, төлбөр хураамжийн орлого: 149.4 тэрбум төгрөг (22 хувь)
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого есдүгээр сарын байдлаар урьдчилсан гүйцэтгэлээр 7.3 их наяд төгрөгт хүрчээ. Харин эргэн төлөг зээл, нийт зарлагыг харвал 9.4 их наяд төгрөгт хүрсэн байна.
Ингэснээр улсын төсвийн алдагдал 2.7 их наяд төгрөгт хүрээд байна.
Сэтгэгдэл ( 0 )