Монголын төр ХАЛДВАРЫГ СӨРЖ, хөл хорионоос ТАТГАЛЗЛАА 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 23

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын дотоодын халдварын тоо 4856-д хүрээд байна. Өдөрт 10, 20-иороо нэмэгддэг байсан бол халдвар авсан иргэдийн тоо хэдэн зуугаараа нэмэгддэг боллоо. Монгол Улсын Засгийн газраас халдварын тоо өдөрт 200-аас буурахгүй бол хатуу хөл хорио тогтоохоо мэдэгдсэн байдаг. 

Тэгвэл сүүлийн хоёр өдөрт халдварын тоо 200 давлаа. Эрүүл мэндийн яамнаас халдварын тоо эрс нэмэгдэж, цар хүрээгээ тэлж байгаа тул 14 хоног хатуу хөл хорио тогтоох санал гаргаж, түүнийгээ Улсын Онцгой комисст хүргүүлсэн. Энэ хүрээнд Улсын Онцгой комисс өчигдөр /2021.03.22/ хуралдаж, хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Ингэхдээ хатуу хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан хатуу хөл хорихын эсрэг зогсож, халдварыг сөрж амьдрах Засгийн газрын байр суурь дээрээ бат зогсжээ. 

Хаана ч халдвар байх эрсдэлтэй, хаанаас ч халдвар авах өндөр магадлалтай цар тахлын хүндхэн цаг үед Монгол Улсын Засгийн газар халдварыг сөрж зогсож байгаа нь нэг талаараа эрсдэлтэй ч нөгөө талаараа иргэдийнхээ амьдрал, улс эх орныхоо эдийн засгийг бодсон шийдвэр гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар анхнаасаа л аль болох хөл хорио тогтоохгүй гэх хатуу байр суурийг илэрхийлж ирсэн билээ.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсад хамгийн их тулгамдаж байгаа зүйл бол цар тахлыг хэрхэн хохирол багатай туулах вэ, эдийн засгаа яаж сэргээх вэ гэдэг байна. Хатуу хөл хорио тавигдаж байж, өсөлтийн цикл унана л гэж үзэж байгаа. Хэрэв хөл хорио тавихгүй бол халдвар авсан иргэдийн тоо өсөөд л байна гэсэн үг. Миний бие эцсийн мөч хүртлээ хөл хорио тогтоохгүй байх талд л зогсоно. Гэхдээ эмч биш учраас шинжлэх ухааны дээгүүр давж алхах эрх надад байхгүй" хэмээн ярьсан байдаг. 

Тиймдээ ч улс, эх орныхоо эдийн засаг, ард иргэдийнхээ эрүүл мэндийг аврах 10 их наядын цогц төлөвлөгөө боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар баталсан. Энэ мэт төр, засгийнхан байгаа бүхий л боломж, бололцоогоо дайчлан ажиллаж байна. Хамгийн гол нь, хэн бүхнээс урьтаж хатуу хөл хорих гэхээсээ илүүтэй дархлаажуулалтаа идэвхжүүлж, гадаадаас иргэдээ эрчимтэй татаж, зарим хавьтлыг гэрээр нь тусгаарлах зэрэг дэлхийн улс, орнуудын адил шийдвэрийг гаргаж эхэллээ.

Төр алдаа гаргасан нь үнэн. Төрийн шийдвэр хөрсөнд буухгүй ч тохиолдол байсан. Хэдий алдаа гаргасан ч алдаагаа засах гэж хичээж байгаа нь, цар тахлыг сөрж зогсож, шийдвэр гаргаж байгаа нь сайн хэрэг. Нөгөө талаараа иргэд цар тахалтай хамт амьдрахаас өөр сонголтгүй болжээ. Гагцхүү амны хаалтаа зүүх, гараа ариутгах, зай барих зэрэг халдвараас хамгаалах энгийн зүйлийг амьдралдаа хэвшүүлэх нь чухал байна.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(223.104.15.194) 2021 оны 03 сарын 23

estoi buruu ym hiilee owchin bur ehseh baihdaa

0  |  0
Вирус хамгаалагч ЗГ(192.82.71.240) 2021 оны 03 сарын 23

Энэ нөхдүүдэд төр удирдах ямарч ухаан, туршлага, боловсрол, зүрэх сэтгэл алга!

0  |  0
зочин(192.82.77.77) 2021 оны 03 сарын 23

Улс оронд МЕРИТ зарчим алдагдаж, улс орныг цүнх баригчид удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байн!!!

0  |  0
шударга иргэн(202.126.89.201) 2021 оны 03 сарын 23

Албаар их тархахыг нь хүлээж бөөн мөнгө цавчих гэж байх шиг байгаан.

0  |  0
zochin(202.126.89.201) 2021 оны 03 сарын 23

4р сарын 5нд халдвар өдөртөө 1000 хүрэхээр хөл хорио тогтоох гэж балайраад байхын. 200 байгаа дээр нь хорьдоггүй.

0  |  0
Аг7(202.126.90.127) 2021 оны 03 сарын 23

Сөрөөд дийлсэн улс орон байхгүыштээ Оюунэрдэнээ.Юугаа солиороод байнаа.Баян Америк Ганган Итали соёлт Франц сөхөрсөн шүү дээ.

0  |  0
Вирус(64.119.21.70) 2021 оны 03 сарын 23

Төр засаг авах ёстой арга хэмжээгээ авч л байна яахав. 500-600 000 хүн вакцинд хамрагдчихад байдал овоо дээрдэнэ дээ. Урлагийг тоглолт болоод алаад хаяихлаа. Тэндээс л үүсэлтэй голомтолж тархсан.

0  |  0
төр засагтай итэнэ(124.158.97.120) 2021 оны 03 сарын 23

вакцинжууллалт хэт удааширалтай байна даа ,_ бүгдийг л\n

0  |  0
З(139.5.218.167) 2021 оны 03 сарын 23

Арай дэндлээ. Халдвар түймэр шиг асаж байна \n.төр засаг минь даанч яав даа. Яасан хатуу хорвоо вэ.уур хүрч байна. Хүрэлсүх намын даргын хувьд дуугараач .бүх аймагт халдвар тархах ыг хүлээгээд байгаа юм уу.

0  |  1
К(139.5.218.167) 2021 оны 03 сарын 23

Эсрэг нам чинь та нарыг халдвар алдахыг отоод хүлээгээд инээгээд сууж байгаа даа хар тэнэгүүд.

0  |  0
Иргэн(202.21.115.82) 2021 оны 03 сарын 23

Эртхэн хөл хориж байхгүй яав даа гэж дараа нь амаа барьцгаав даа

2  |  1
bullshit(66.181.190.207) 2021 оны 03 сарын 23

энэ шулга баньд маскаа зүүгээчэээ

1  |  1
Зочин(66.181.161.88) 2021 оны 03 сарын 23

Тэнэгүүд! Эрүүл явбал яана гэдэг билээ!

2  |  1
..(192.82.81.217) 2021 оны 03 сарын 23

haha

2  |  1
Top