Монгол Улс хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн. Одоогоор нийт 223 мянган хүнийг вакцинжуулаад байна. Нөөцөд 240 мянган хүн тун вакцин байгааг албаныхан мэдэгдсэн.
Тэгвэл гуравдугаар сарын 24-нд буюу маргааш Ковакс хөтөлбөрийн хүрээнд 25740 тун Pfizer вакциныг Сөүл-Улаанбаатар чиглэлийн чартер нислэгээр авах аж. Түүнчлэн энэ хөтөлбөрийн хүрээнд ирэх дөрөвдүгээр сард багтаан АстраЗенека вакцины 97600 мянган тун орж ирэх аж.
Харин Япон улсын Засгийн газраас өгч буй 21,5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд 2,6 сая тун вакцин авна. Энэ нь тавдугаар сард орж ирэх аж. Мөн БНХАУ-аас Синафарм үйлдвэрийн "Vero cell" вакцинаас 900 мянган тунг худалдаж авахаар гуравдугаар сарын 8-нд гэрээ байгуулжээ.
Өмнө нь Энэтхэг улсаас Оксфордын АстраЗэнэка вакцины 150,000 тун, БНХАУ-аас 300,000 тун вакцин буцалтгүй тусламжаар орж ирсэн. Үүнээс гадна Худалдаа хөгжлийн банк харилцагчиддаа зориулж 200,000 тун оруулж ирэхээр төлөвлөөд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )