Увс аймагт коронавирусний халдварын хоёр тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор хөдөлгөөний хязгаарлалт хийх, сургууль цэцэрлэг, үйлчилгээний газруудыг хаахтай холбоотой саналыг хэлэлцжээ.
Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэж "Ногоон бүс" гэж тодорхойлогдож байсан аймгуудаас сүүлийн 14 хоногт ирсэн иргэдийн бүртгэлийн дагуу түргэвчилсэн шинжилгээ авах тандалтын ажил хийгдэж байгаа бөгөөд тухайн иргэд яаралтай харьяа ЭМГ-таа хандаж, шинжилгээ өгөхийг Увс аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.
Сануулахад, Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” компанийн амралт, сувиллын газарт амарсан Увс аймгийн харьяат, нэг гэр бүлийн хоёр хүнээс халдвар илэрсэн ба тэднийг 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Улаангомд ирэхэд нь тусгаарлажээ.
Халдвар авсан иргэдийн ойрын хавьтлын 15 хүнийг мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг болон гэрийн ажиглалтад тусгаарласан талаар Увс аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хатуу хорио цээрээ зарлахгүй бол Алуурчин МАН нам гэсэн нэр зүйх ойрхон байна шүү Хүрэлсүхээ!