AstraZeneca вакцин хүлээгдэж байснаас илүү сайн үр дүн үзүүлжээ

2021 оны 03 сарын 23
AstraZeneca вакцин нь АНУ-ын эмнэлзүйн туршилтаар хүлээгдэж байснаас илүү сайн үр дүн үзүүлснийг өнөөдөр /2021.03.23/ зарласан талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.
 
Уг вакцин Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх чадвар нь 79%-тай гарчээ. Судалгаанд 30,000 гаруй сайн дурынхан оролцож АстраЗенека вакциныг тариулсан. Чили, Перу улсад мөн ийм үр дүн судалгаагаар гарлаа.
 
Энэ бол бусад вакцинтай харьцуулахад маш өндөр үр дүн юм. Америкийн Хараат бус хяналтын зөвлөл уг вакцины аюулгүй байдлын талаар ямар ч асуудалгүй гэж үзэж байна. Энэ талаар Ройтерс, Блүүмберг зэрэг агентлаг хэдхэн цагийн өмнө мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Боргил(192.82.68.28) 2021 оны 03 сарын 23

Ардын нам битгий худлаа яарь Өндөр настангуудыг эрүүл мэндийн төв дээр очиж болохгүй зарлана гэсэн харин өнөөдөр мэдээгээр утасаар дуудхад ирдэгүй гэж мөн за гээд алга болдог гэж гүтгэж байна та нар бүрэн дампуурсан нам засаг гэдгийг хүмүүс ойлгож байна тэр хужаа вакцинаараа өөрсдийгөө тариуулаарай одоо ковид унтаж байгаа өглөө сэрнэ

0  |  0
Top