Өвөрхангай аймгийн Сэмжид Хужирт амралтаас Архангай аймагт очсон Эрдэнэбулган сумын 13 хүний эхний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа. Мөн тус амралтнаас ирсэн Булган сумын 1, Өндөрулаан сумын 2, Хотонт сумын 1 иргэний Ag test сөрөг гарч, иргэдийг гэрийн тусгаарлалтад авав. Мөн Хайрхан суманд батлагдсан нэг тохиолдлын эмчилгээний багийн 5 хүний хяналтын шинжилгээ сөрөг гарлаа гэж Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )