Эрүүл мэндийн яамнаас өчигдөр /2021.03.23/ 11:00 цагт мэдээлэхдээ Дархан-Уул аймагт халдварын долоон тохиолдол батлагдсан гэж мэдэгдсэн билээ.
Тэгвэл өнгөрсөн шөнө Дархан-Уул аймагт халдварын голомтын эх уурхай нь тодорхойгүй дөрвөн тохиолдол нэмж бүртгэгджээ. Ингээд тус аймагт нийт халдварын 11 тохиолдол бүртгэгдээд байна.
Иймд Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнгөрсөн шөнө 00:30 цагт хуралдаж, "Ногоон бүс"-ээс "Шар бүс" рүү шилжиж байгаагаа мэдэгдлээ. Халдварын тархалтыг багасгах зорилгоор дараах арга хэмжээг авахаар боллоо.
Үүнд:
- Иргэдэд үйлчилдэг бүх шатны төрийн байгууллагын үйл ажиллагааг бүрэн хязгаарлана (2021.03.24-ний өглөөний 08:00 цагаас тодорхойгүй хугацаагаар)
- Төрийн болон хувийн хэвшлийн ЕБС, СӨБ-ын үйл ажиллагааг хязгаарлана. (2021.03.24-ний өглөөний 08:00 цагаас тодорхойгүй хугацаагаар)
- Шарын гол, Орхон, Хонгор сумдын орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана.
- Дархан-Уул аймгаас гарах иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлана. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд холбогдох бичиг баримтыг үндэслэн Түр зөвшөөрлөөр гарна. Хүндэтгэн үзэх шалтгаанд: Эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, өвс тэжээл, албан томилолт багтаж байна.
- Дархан-Уул аймгийн иргэд бусад аймаг орон нутгаас ирэхдээ тухайн аймгийн Онцгой комиссын бичигтэй ирнэ.
- Олон нийтийг хамарсан хурал цуглаан, баяр ёслол, хүлээн авалт зохион байгуулахгүй.
- Хүүхдийн тоглоомын төв, цахим тоглоомын газар ажиллахгүй.
- Бүх төрлийн үйлчилгээний газрууд 0-18 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй.
- Диско баар, караоке хязгаарлахаар боллоо.
Сэтгэгдэл ( 0 )