Эрүүл мэндийн яамнаас өгч буй коронавируст халдварын өнөөдрийн /2021.03.24/ мэдээллээр сүүлийн 24 цагт 189 хүн эдгэрч, эмчлэгдсэн хүний тоо 3947 болж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1367 хүн эмчлэгдэж байгаагаас 1138 хүн хөнгөн, 207 хүн хүндэвтэрш, 18 хүнд, дөрвөн хүний биеийн байдал нэн хүнд байна.
Өчигдрийн мэдээллээс хойш коронавируст халдварын шинээр бүртгэгдсэн 218 тохиолдлын 176 нь Улаанбаатарт бүртгэгдэж, нийслэлийн нийт өвчлөл 4650 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй. Аймаг, орон нутагт өнгөрсөн 24 цагт 42 тохиолдол шинээр бүртгэгдэж, өвчлөл 424 болж байна. Эдгээр нь Өвөрхангайд 27, Дархан-Уулд 10, Төв аймагт 5 байна.
Сэтгэгдэл ( 0 )