Оюутолгой төслийн уурхайд коронавирусний 2 тохиолдол батлагдсантай холбоотойгоор компанийн зүгээс арга хэмжээ авч, хөдөлгөөнийг түр зогсоожээ.
"Гүний уурхайн 3500 гаруй ажилтныг тусгаарлан, ойрын хавьтлуудыг тогтоох, уурхайн нийт ажилчдад шинжилгээ хинх, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж, баяжмал тээвэрлэгч 200 гаруй тээврийн жолооч нарыг вакцинжуулалтад хамруулан, хамгаалалтын хэрэгслээр ханган ажиллаж байна" гэж “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес мэдэгдлээ.
Тус компани Улаанбаатар, Даланзадгад, Манлай, Баян-Овоо, Ханбогд зэрэг 5 газарт PCR шинжилгээний төв байгуулж, уурхайн ажилчдын ээлжийг 7/14 байсныг 14/28 болгон өөрчилжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Улс оронд МЕРИТ зарчим алдагдаж, улс орныг цүнх баригчид удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна!!!