2000 онд Монголын харшил судлалын нийгэмлэгээс явуулсан судалгаанд нийслэлийн хүн амын 2,1 хувь, орон нутагт нэг хувь хүн астма өвчлөлтэй гарсан бол, 2010 оны судалгаагаар нийслэлийн иргэдийн таван хувь нь астматай, 24 хувь нь хамрын, 18 хувь нь ургамлын харшилтай гэж гарсан байна. Сүүлийн жилүүдэд ургамлын гаралтай харшил, тэр дундаа шарилжны харшил ихсэх хандлагатай байна. Энэ нь нийслэлийн ногоон байгууламжийн төлөвлөлт алдагдсантай холбоотой гэнэ. Астма буюу амьсгалын замын харшлаар агаарын бохирдолтой газарт амьдарч байгаа иргэд өвчлөх магадлал өндөр байдаг аж. Агаарт хүхэр, азотын хийн агууламж их байгаа учраас тэр гэнэ. Монголд таван хүүхэд тутмын нэгд харшлын эмгэг илэрч байна. Энэ нь мөн л агаарын бохирдол болон химийн элементийн орц найрлагатай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )