Монгол Улсад 276068 иргэн вакцинжуулалтад хамрагджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 28

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. Энэхүү мэдээллээс вакцинжуулалтын талаарх мэдээллийг онцолж байна.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: 

Гуравдугаар сарын 27-ны байдлаар нийт 40 цэгт нийт 276068 иргэн вакцинжуулалтад хамрагдсан. Үүнээс 50-аас дээш насны 101007 иргэн буюу 41,1 хувь нь вакцины эхний тунгаа хийлгэсэн. Вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна. Дараа нь илэрч байгаа урвал, хүндрэлийн тандалтыг тогтмол хийж байгаа. БНХАУ-ын Vero cell вакцин хийлгэсэн иргэдийн 13 хувьд түгээмаэл халуурах, бие арзайх, тарьсан хэсэгт хөндүүрлэх зовиур илэрч байна. Харин Астразенека хийлгэсэн иргэдийн 51 хувьд нь урвал илэрч байсан. Ирэх дөрөвдүгээр сарын 10-наас Vero cell вакцины хоёр дахь тунг хийж эхэлнэ. Астразенека вакцины хоёрдугаар тунг дөрөвдүгээр сарын 20-ноос хийхээр бэлтгэл ажил хангагдаж байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.34) 2021 оны 03 сарын 28

Тэмүүлэн в.с вүрустай хүнд эсрэг заалттай гэж ярьсан өнөөдөр яагаад өөрөө мэдээлэл хийхгүй тасгийн ларга яриулав сэтгүүлчид энэ талаар асууж сурвалжлага хийгээч амаа үдүүлсэн юм шиг бх юм үйлдвэрийн зааврыг хармаар бна олон хүний эрүүл мэндийн асуудал шүү

0  |  0
Top