Коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихсэж буй учир Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд бүрэн хориглолоо.
Энэ хугацаанд зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэнд, буяны ажилтай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр буюу хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхайн тээвэрлэгчдийг тухайн зорьж буй аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэн нэвтрүүлэх юм.
Зайлшгүй шалтгаанаар зорчиж байгаа иргэдийг тухайн орон нутгийн Онцгой комиссын шийдвэрээр 5-7 хоног заавал тусгаарлахыг аймаг, орон нутгийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Орон нутаг руу чиглэсэн бусад хөдөлгөөнийг бүрэн хориглолоо гэж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 6 )
Hodoonoos orj irj bolhiimju
Нөгөө Дайны хажуугаар дажин гэж Өвөө эмээ нар хэдэн ч удаа үхэж байгаа бол доо. Гарцаагүй гачигдал байлаа ч муу ёрлоод үхсэн хатсан, үхэх гэж байна гэсэн бичиг баримт бүрдүүлээд нэвтэрнэ. Нөгөө хянаж байгаа нөхөд цагдаа нар нь тухайн хүн мөн эсэхийг шалгахгүй,иргэний үнэмлэхтэй тулгах байна. Шийрэгнэж шээс алдалгүй зөрчил гаргасан этгээдэд хатуу хариуцлага хүлээлгэ. Та чадахгүй ярихаас цаашгүй, Үлбийчихээд.
onchin deren der noir hljaad oniin erhgui setgel or urhenese cahm ruuga temuulne. geed sirra liond zohison duu shdee. saihan garsan duu mongol tsreg sirra liond yalaalt baiguulad ene duug shiner ohioson gedin.medehuu dolgionoo.
УБ хотыг вакцинжуулалт дуустал хаах байсан даа
цагаан сар өнгөрөнгүүт нээчхээр золгоно гээд хавтгайрсан ш тээ. Уг нь 1хүртэл хаах байсан
Энэ хориогоо анхнаасаа л вакцинжуулалт дуустал хийх байсан юм. УОК муу малууд.