Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын 2021.03.29-ний 09:00 цагийн байдлаарх мэдээллийг хүргэлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13210 шинжилгээ хийхэд 575 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 7589 хүрлээ.
Өчигдөр 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан ба эмчлүүлж эрүүл болсон хүний тоо 4711 болж байна.
Халдвартай гэж шинээр бүртгэгдсэн 575 хүний 574 нь дотоодод халдварласан тохиолдлууд бол гуравдугаар сарын 18-нд Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илэрчээ.
Өнөөдрийн байдлаар ийн дотоодод бүртгэгдсэн халдвар 7052, зөөвөрлөгдсөн тохиолдол 427 хүрээд байна.
Дотоодод халдвар авсан 574 тохиолдлын 400 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол өнгөрсөн 24 цагийн хугацаанд орон нутагт нийт 174 тохиолдол батлагджээ.
Нийслэлд бүртгэгдсэн халдварын тоо өнөөдрийн байдлаар 6268 байна.
ОРОН НУТАГТ ХАЛДВАР ИЛЭРСЭН БАЙДАЛ (Сүүлийн 24 цагийн хугацаанд)
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1693 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1416, хүндэвтэр 219, хүнд 29 нэн хүнд 9 хүн байна.
Энэ долоо хоногт өвчлөх хурцдах, нэмэгдэх хандлагатай байгаа тул Эрүүл мэндийн байгууллагаас тодорхой саналууд гаргаж магадгүй талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 4 )
ХӨЛ ХОРИОГОО ЧАНГАТГАХ ХЭРЭГТЭЙ . УДАХГҮЙ 1000 ГАРАХ НЬ. ТОГЛООМ БИШ БОЛЛОО. ЗАЛУЧУУД АРХИДААД НЭГ Ч ХҮН МАСК ЗҮҮСЭН ХАРАГДАХГҮЙ. ХӨДӨӨНИЙ ТАНХАЙ ЗАЛУУЧУУД ХОТООР ДҮҮРЭН.
тэнэгүүд тэнээд л байдаг
unen bailgui yadgiin ovchnoor toglono gej yu baidgiin
Энэ ер нь үнэн юм уу даа. Мөнгө угаагаад байгаа юм байна л даа.