Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.29/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Өнгөрсөн хоногт нийт 13210 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 575 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 7589 боллоо. Сүүлийн 24 цагт 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 4711 болж байна. Шинээр бүртгэгдсэн 575 хүнээс 574 нь дотоодод халдвар авсан байна. Үлдсэн нэг нь тусгай үүргийн онгоцоор ирсэн. Дотоодод бүртгэгдсэн 574 хүний 400 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Харин Төв аймагт 86 тохиолдол батлагдаж, нийт 147 халдварын тохиолдол боллоо. Баянхонгор аймагт нэг тохиолдол бүртгэгдэж, халдварын тоо 11 боллоо. Архангай аймагт дөрөв, Өвөрхангай аймагт 20, Орхон аймагт 15, Сэлэнгэ аймагт хоёр, Дархан-Уул аймагт 15, Булган аймагт 19, Завхан аймагт хоёр, Хэнтий аймагт дөрөв, Хөвсгөл аймагт зургаан тохиолдол шинээр бүртгэгдлээ" хэмээн ярилаа.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвартай гэдэг нь батлагдсан 1693 тохиолдлыг эмчилж байна. Үүнээс 219 хүний биеийн байдал хүндэвтэр, 29 хүний биеийн байдал хүнд, есөн хүний биеийн байдал маш хүнд байна.
Сүүлийн 24 цагийн нэгтгэсэн дүнгээр
ОРОН НУТАГТ ХАЛДВАР ИЛЭРСЭН БАЙДАЛ
(Сүүлийн 24 цагийн байдлаар)