Сэлэнгэ аймагт 2 тохиолдол батлагдаж, УЛБАР ШАР бүс рүү шилжлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 29

Дархан-Уул аймгийн батлагдсан хоёр иргэний ойрын хавьтал болох 2 иргэний (Тусгаарлалтад байсан) хоёр дахь шинжилгээний хариу ЭЕРЭГ гарч, Сэлэнгэ аймагт нийт батлагдсан тохиолдол 219 боллоо.

Сануулахад, гуравдугаар сарын 20-нд Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймагт очсон иргэдээс коронавирусний халдвар илэрсэн юм. 

Дархан-Уул аймгийн харьяат С, И, А нар энэ сарын 20-ны өдөр "Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн" сурталчлах зорилгоор Сэлэнгэ аймагт ирсэн ба Сүхбаатар сумын 3-р багт иргэн О-гийн гэрт гуравдугаар сарын 20-22-ны өдрийн хооронд гурав хоногийн хугацаанд байрласан ба гуравдугаар сарын 23-ны өдөр С, И нар нь Дархан-Уул аймгаас өөрсдийн машинаар авахуулж, Дулаанхааны постон дээр хүлээж авахаар очиход нь түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад хариу эерэг гарсан ба удалгүй PCR шинжилгээ хийхэд хариу батлагдсан юм. Тухайн хоёр иргэний ойрын хавьтал болох Сэлэнгэ аймгийн 258 иргэнийг шинжилгээнд хамруулж дууссан ба бүгдийнх нь хариу СӨРӨГ гарсан тухай аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Улмаар тухайн хоёр иргэний ойрын хавьтал болох Сэлэнгэ аймгийн 258 иргэнийг гуравдугаар сарын 24, 25-нд шинжилгээнд хамруулахад бүгдийнх нь хариу СӨРӨГ гарсан ч өнөөдөр ийн хоёр дахь шинжилгээгээр халдвартай иргэн бүртгэгджээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top