ШУУРХАЙ: Улсын онцгой комисс хурал зарлалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 29

Улсын онцгой комисс (УОК) өнөөдөр /2021.03.29/ шуурхай хурал зарлажээ. Хуралдаанаар коронавирусний нөхцөл байдлын талаар хэлэлцэх аж.

Халдварын тархалт өдөр ирэх тусам тэлж байгаа тул хөл хорио тогтоох хугацааг наашлуулж ч мэдэх нөхцөл үүсээд байгаа аж. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13210 шинжилгээ хийхэд 575 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 7589 хүрчээ. Өчигдөр 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан ба эмчлүүлж эрүүл болсон хүний тоо 4711 болж байна.

Халдвартай гэж шинээр бүртгэгдсэн 575 хүний 574 нь дотоодод халдварласан тохиолдлууд бол гуравдугаар сарын 18-нд Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илэрчээ.

Өнөөдрийн байдлаар ийн дотоодод бүртгэгдсэн халдвар 7052, зөөвөрлөгдсөн тохиолдол 427 хүрээд байна. 

Дотоодод халдвар авсан 574 тохиолдлын 400 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол өнгөрсөн 24 цагийн хугацаанд орон нутагт нийт 174 тохиолдол батлагджээ.

Нийслэлд бүртгэгдсэн халдварын тоо өнөөдрийн байдлаар 6268 байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.88.129) 2021 оны 03 сарын 29

Тэр Астразенека вакцины 2 дахь тун яагаад 56 хоногын дараа болчвоо. 28 хонуулаад хийхгүй бол хүлээсээр байтал баларлаашдээ сда.

0  |  0
шударга иргэн(202.126.88.129) 2021 оны 03 сарын 29

Энэ муу Самарсайхан ёстой илжиг шиг зөрүүд гэсэн яг үнэн байна шүү. 4н сарын 5н гээл тас гүрийдэг гэжийшдээ муу хужаа.

0  |  0
Иргэн(66.181.191.31) 2021 оны 03 сарын 30

Бантангаа хутгасаар байгаад балрах шинжиндээ орлоо. Хариуцлага гэдэг зүйл монголд байхгүй болжээ. Мэргэжилтэн ч алга .шийдвэр ч алга. Харин худалч , хулгайч хоёр л элбэг болжээ.

5  |  0
So(66.181.186.189) 2021 оны 03 сарын 29

4 сарын 5 яг яадаг өдөр вэ

2  |  0
З(66.181.190.148) 2021 оны 03 сарын 29

Маш яаралтай тогтоох шаардлагатай. Арай дэндлээ шдээ

4  |  1
zo(139.5.217.185) 2021 оны 03 сарын 29

lalariin bandi xol xorio togtooxgvi gej xytsan biz

2  |  0
Top