Г.Амгаланбаатар: Ковидын эмчилгээнд Норов 7, Ман 4 тан, витамин хэрэглэсэн

2021 оны 03 сарын 29

Улсын Драмын эрдмийн театрт тоглож байсан "Анна Каренина" жүжгийн үеэр буюу гуравдугаар сарын 6-ны өдрөөс коронавирус илэрсэн. Улмаар театр халдварын голомт болж, тус кластераас батлагдсан тохиолдол 100 давж, ойрын хальтлал 450 хүрсэн. Тэгвэл халдвар авч, эдгэрсэн жүжигчдийн нэг болох Г.Амгаланбаатар лайв хийж, эмчилгээний талаар иргэдтэй мэдээлэл хуваалцлаа.


Тэрбээр "Гуравдугаар сарын 7-ны 20:00 цагаас эхлээд утас дуугарч эхэлсэн. ХӨСҮТ-өөс, цагдаагаас, УОК-оос ярьж байна. Таны хариу эерэг гарсан, явсан маршрутаа хэлээрэй гэж ярьсан. Анх сонсчихоод шууд шоконд ордог юм билээ.

Миний хувьд гурван сарын 6-нд шинжилгээ өгөөд, шууд гэртээ ирж, үүдний өрөөндөө өөрийгөө тусгаарласан.

Эхнэр, гурван хүүхдээсээ зай барьж, та нар маань үүдний 00-д орж болохгүй, би ганцаараа оръё. Та нар цаад 00-доо ороорой гээд, үүдний өрөөндөө шууд тусгаарлагдсан нь маш зөв байсан. Хэдий миний хариу эерэг гарсан ч гэрийнхэн маань бүгд сөрөг гарсан. Намайг эмнэлгээс гараад хоёр хоносны дараа гурав дахь удаагаа гэрийнхнээс шинжилгээ авахад сөрөг гарсан. Тэгэхээр өөрийгөө тусгаарлаж, зай барьсан маань их зөв байж гэж хувьдаа баярлаж байгаа.

Ковид туссан үед сэтгэл санаа их нөлөөлдөг юм байна. Гэрийнхэндээ санаа зовоод л. Тэгэхээр хүний дархлаа шууд унадаг юм байна. Гэр бүлийн хариу сөрөг гарлаа гэхэд хамаг юм сайхан болдог юм билээ. Дархлаа гэдэг бол сэтгэл санаатай маш их холбоотой байдаг юм байна гэдгийг ойлгосон.

Гуравдугаар сарын 7-ны 11:00 цагийн үед "Буянт-Ухаа" спорт цогцолборын урд байдаг Эх, нялхсын шинэ эмнэлэгт манай теартрынхан эхнээсээ очиж эхэлсэн. Халдвар илэрсэн эхний 54 хүний нэг болоод, тухайн өдрийнхөө 11:00 цагаас эхлээд үүрийн 06:00 цаг хүртэл манайхныг бүгдийг нь зөөвөрлөж, эмнэлэгт аваачсан. Эмнэлгийн хувьд маш цэвэрхэн байсан. Нэгэнт халдвар туссан хүмүүс гээд хоёроор нь, таваар нь нэг өрөөнд байрлуулж байсан. Тавуулаа нэг өрөөнд ороход гэмгүй юу гэхэд эмч нар "Нэгэнт та нар хавьтагч болоод халдвар авсан учраас хамтдаа байхад асуудал байхгүй" гэсэн зөвлөгөө өгсөн.

Эмнэлэг дээр очсоноос хойш цусаар болон шээсээр шинжилгээ авсан. Эмчилгээнд "алдарт" 1000-тай витамин С, 4000-тай витамин D хоёрыг өгсөн. Гэхдээ санал асууж байсан. "Та нар зөвхөн витаминаа уух уу? Эсвэл манай улсын уламжлалын тан өгч байгаа. Тэрнээс уух уу" гэж асуусан. Хоёуланг нь өгч болох уу? гэхэд "Болно" гэсэн. Хавсраад хэрэглэе гэсэн саналаа өгсөн. Тэгээд Норов 7, Ман 4 гэдэг тан, дээрээс нь витамин С, D-тэй хэрэглэж, эмчилгээ эхэлсэн. Миний хувьд ийм эмчилгээ хийлгэсэн. Харин ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийнх арай өөр. "Биферон" гэдэг дархлаа дэмждэг, вирусын эсрэг лаа, "Арбедол" гэдэг эмийг нэмэлтээр өгсөн байна билээ.

Би энэ лайвыг яагаад хийж байна вэ гэхээр УОК-ын мэдээллээр 460 гаруй халдвар илэрлээ гэхэд нийгэм даяараа сандарч, өвдөөд эдгэрсэн хүмүүс яагаад ярихгүй байгаа юм бэ? Зөрчлийн хуулиар торгодог болохоор айгаад байдаг юм уу? гэсэн янз бүрийн яриа их гарч байгааг харсан. УОК-ын мэдээллийг харж байхад хүмүүс маш их айдаст автах шинжтэй санагдсан. Тийм болохоор хүмүүст үнэн зөв мэдээллийг өгье гэж бодоод, энэ лайвийг хийж байгаа юм шүү.

Эмнэлэгт байхад надад гарсан өөрчлөлт гэвэл үнэрлэх мэдрэмжээ хоёр өдөр алдсан. Хүний өөрийнх нь дархлаа, эсэргүүцлээс болдог юм билээ. Зарим нь амтлах, үнэрлэх мэдрэмжээ ч алдаж байсан. Зарим нь халуурах, толгой өвдөх шинж тэмдгүүд илэрч байсан.

Хөнгөн туссан хүмүүсийг Нисэхийн шинэ эмнэлэгт хэвтүүлсэн. Арай хүнд буюу суурь өвчтэй хүмүүсийг ХӨСҮТ рүү явуулж байсан.

Хүн "Эерэг гарлаа" гэсэн мэдээ аваад их зочирддог юм билээ. Тэгэхээр юуны түрүүнд та бүхэн тайван байж, айж сандралгүйгээр явсан маршрутаа зөв хэлэх хэрэгтэй гэж бодсон.

Ер нь эдгэрч гарсан хүмүүс энэ талаараа яагаад хэлж ярьдаггүйг би ойлгохдоо нийгмийн хандлагаас айдаг юм байна гэж анзаарсан. Яагаад гэхээр ковид тусаад, эдгэрээд гарч ирж байгаа боловч хүмүүс өөрөөс нь зай барих вий, сэжиглэх вий, нийгмээрээ намайг нулимах вий гэж айдаг учраас эдгэрч гарсан хүмүүс ил гарч хэлдэггүй юм байна.

Миний хувьд нэлээд бодсоны эцэст хүмүүст зөв ойлголт өгье, бүгдээрээ хамт нэгдэж байж энэ цар тахлын ард гарах юм байна гэж үзээд, ярьж байна. Хүмүүсийн ярьж байгаа шиг Зөрчлийн хуулиар далайлгаж, гарын үсэг зуруулах гэх мэт ямар ч тийм асуудал байхгүй шүү. Харин намайг коронатай гэж дөлж, хочлох вий гэж хувь хүн өөрөө л айдаг юм байна.

Миний хувьд гэр бүл, зарим найзтайгаа ярилцаад, үүнийг танилцуулах нь зөв гэж бодсон. Нэгэнт корона тусаад, эдгэрээд гарсан нь үнэн юм чинь үүнээс айж ичээд яахав гэж бодож байна.

Бид Ковид-19 гэдэг тахлаас илүү нийгмийн ялгаварлан гадуурхалт гэдэг цар тахалд автчихсан юм биш үү гэж нэлээд эмзэглэж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр(202.55.188.97) 2021 оны 03 сарын 30

Тэр норов-7 ,мана,-4 тангаар чинь зүгээр болсон шүү

1  |  0
Зочин(139.5.216.142) 2021 оны 03 сарын 30

Хурц үрэвсэлд л eвроп эм зүгээр. Уламжлалт тангууд бол үлдэгдэлгүй эдгээх талдаа их сайн л даа. Зарим юм мэдэхгүй тэнэгүүд хар үрэл гээд л шоолоод байсан тэр бол их чухал эмийн ургамлыг агуулсан зүйл юм байгаам

1  |  0
Эрдэнэ(103.212.118.207) 2021 оны 03 сарын 30

лалар хэлэх үү яахав гэж байгахд хэлж хэрвээ халдвар авсан бол бүгдэд нь хэлж анхааруулах ёстой намайг юу гэж бодох бол гээд нууж байсан чинь арчаагүй зан дох шаасан бол бүр хэлэхгүй гар байна

1  |  4
з(202.21.108.36) 2021 оны 04 сарын 01

ингэж амархан байсан мэтэр ярьж болохгүй С Д уугаад л эдгэдэг гэх мэтээр ингээд

3  |  0
з(202.21.108.36) 2021 оны 03 сарын 29

ингэж амархан байсан мэтэр ярьж болохгүй С Д уугаад л эдгэдэг гэх мэтээр ингээд

0  |  0
иргэн(103.212.118.248) 2021 оны 03 сарын 30

Эдгээд гарсан хүмүүс яг үнэндээ нийгмээс айж байгаа учраас юм ярихгүй бгаа гэхдээ эмч эмнэлгийн үйл ажиллагаа маш сайн бна гэсэн харин эмя нар маань ачаалал ихтэй амралт муутай ажлаад жаахан хэцүү бна гэсэн эмч нарыг хараах хэрэггүй хаа хаанаа ажлаа л хийж яваа хүмүүс шүү. Тэднийг хараах хэрэггүй.

1  |  1
J(103.57.94.154) 2021 оны 04 сарын 17

Yag zub. Edgeed garsan humuusiin talaar mergejliin humuus neg tailbar xiichixgui yum baixda . Uxej bsan uxer mongol yumda. EDGEED GARSAN XUMUUS UNEXÈR SANAA ZOVJ BNA LALARUUDAA. EMCH NAR TAILBAR UGUUCH

2  |  0
Top