24 ЦАГТ: Улаанбаатарт 404, орон нутагт 77 тохиолдол бүртгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын мэдээллийг 2021.03.30-ны 09:00 цагийн байдлаар хүргэлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 14218 шинжилгээ хийхэд нийт 481 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн халдварын тоо 8070 хүрч байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоод дахь халдвар бөгөөд Улаанбаатарт 404 нь, орон нутагт 77 нь бүртгэгдсэн байна. 

Өнөөдрийн байдлаар ийн Улаанбаатарт 6672, бусад аймгуудад 861 хүн халдвар авсан нь тогтоогдоод байна. 
 


Өчигдөр 124 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Эдгэрсэн хүний тоо өнөөдрийн байдлаар 4835 боллоо.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top