Архангай аймгийн Засаг дарга бөгөөд, АОК-ын дарга Д.Золжаргал мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд тэрбээр “Нэн тэргүүнд Хайрхан суманд бүртгэгдсэн эхний нэг тохиолдол бүрэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжүүлж буй таатай мэдээг дуулгая. Өнөөдөр Дэлхийн эмч нарын баярын өдөр. Нойр хоолоо умартан, цар тахалтай нүүр тулан тэмцэж байгаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн нийт хамт олон болон Арын хангайн алтан гарт эмч, эмнэлгийн ажилтнууддаа Дэлхийн эмч нарын баярын мэндийг дэвшүүлье” хэмээн МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлсэн юм.
ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын нийт 286 хүнээс PCR шинжилгээ авахад 5 иргэнээс covid-19 вирусийн тохиолдол батлагдаж, нийт 45 /+3 Батцэнгэл сум/ тохиолдол бүртгэгдлээ.
Үүнээс,
Тодруулахад, ЭМЯ-ы өдөр бүрийн 11 цагийн мэдээлэлд манай аймгийн Батцэнгэл суман дахь 3 тохиолдлын тоо хамт мэдээллэж байгаа бөгөөд энэ нь орон нутгийн одоогийн тоо мэдээтэй зөрж, иргэдийн дунд зөрүүтэй ойлголт төрүүлээд байна. Мөн шинжилгээ батлагдсан цагаас хамааран ЭМЯ-наас нийт батлагдсан тохиолдлыг нэгтгэн хүргэдэг. Харин АОК-оос өгч буй мэдээлэл нь цаг үеийн бодит тоо болохыг үүгээр мэдэгдэж байна.
ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Аймгийн онцгой комиссын Шуурхай штаб нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн яаралтай арга хэмжээ аван ажиллаж, тархалт тодорхой хэмжээнд хумишдлаа. Мөн тохиолдлын тоо буурч байгаа хэдий ч тайвшрах цаг болоогүй, эрсдэлтэй хэвээр байна. Иймд иргэн бүр хариуцлагатай байж, дэглэмээ баримтлах нь чухал юм.
Өчигдөр буюу 2021.03.29-ний өдөр Аймгийн онцгой комисс хуралдаж, хуралдааны шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгаж, зарим үйл ажиллагааг зөвшөөрөөд байна.
Хөл хориог тодорхой хэмжээнд сулруулж, зарим үйл ажиллагааг зөвшөөрсөн хэдий ч дэглэмийн үед гэр бүлээс нэг л хүн нийгмийн харилцаанд орж өрх бүр хувийн дэглэмээ баримтлахыг онцгой анхааруулж байна.
АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА:
Хөдөө сумдаас аймгийн төвд суралцдаг ЕБС-ын хүүхдүүдэд дархвар зүйн холбогдлыг тогтоож PCR шинжилгээг хийн, нэгдсэн журмаар гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулна. Эрдэнэбулган сумын хэмжээнд 1400 гаруй сурагчид сургуулиудын дотуур байр болон айлд сууж байгаа бүртгэл байна. Харин аймагт хөл хорионы улмаас саатсан, сумдын иргэд PCR шинжилгээний хариуг үндэслэн нэг удаа нэвтрүүлнэ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихий өмнө бид аймагт гацсан 300 гаруй иргэдээ PCR шинжилгээг үндэслэн буцаасан. Өнөөдрөөс эхлэн сумдруу буцах иргэдээ шат дараатайгаар бүртгэлд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Бүртгүүлсэн иргэд дарааллын дагуу шинжилгээнд хамрагдан гарах зөвшөөрлөө авах аж.
Сэтгэгдэл ( 0 )