Ж.Байгалмаа: Хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ дуулгаж байна

2021 оны 03 сарын 31

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 31-ний 09:00 цагийн байдлаар хүргэж байна. 

/2021.03.31, 11:00 цаг/


ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 18 лабораторид 10652 сорьцонд шинжилгээ хийхэд 377 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 8447 боллоо. Мөн сүүлийн 24 цагт хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ дуулгаж байна. Нас барсан хоёр хүн нь 69, 84 настай байлаа. Мөн сүүлийн 24 цагт 95 хүн эдгэрч эмнэлгээс гаран, эдгэрсэн хүний тоо 4920 боллоо. Шинээр батлагдсан 377 тохиолдол бүгд дотоодын халдвар байна. Гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй. Үүний 328 нь Улаанбаатарт бүртгэгдэж, нийслэлийн халдварын тоо 7000 боллоо. Аймаг, орон нутагт 49 тохиолдол бүртгэгдэж, орон нутгийн өвчлөл 910 хүрлээ" гэлээ. 

Сүүлийн 24 цагт ОРОН НУТАГТ
 

  • Сэлэнгэ - 4 (Нийт 6)
  • Дархан-Уул -16 (Нийт 74)
  • Төв - 5 (Нийт 179)
  • Хөвсгөл - 5 (Нийт 34)
  • Архангай - 7 (Нийт 52)
  • Увс - 1 (Нийт 4)
  • Өвөрхангай - 6 (Нийт 81)
  • Булган - 4 (Нийт 36)
  • Ховд - 1 (Нийт 3) тохиолдол бүртгэгдлээ. 

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас эмнэлгүүдэд нийт 1902 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 1637, хүндэвтэр 219, хүнд 34, маш хүнд 12 хүн байна. 

Top