Өмнөговь аймгийн Гурвантэс сум болон Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби сэндс” ХХК-д коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан Гурвантэс сумын онцгой комиссын 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрээр 2021 оны өнөөдрийн өдрийн 14:00 цагаас дөрөвдүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд Тэг зогсолт хийх тухай Сумын засаг даргын захирамж гарчээ.
Энэ хугацаанд шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор айл өрхүүдээс 1 иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )