ЭМЯ-ны коронавируст халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.03.31/ 11 цагийн мэдээллээр халдвар гарсан бүс нутагт Сүхбаатар аймаг зарлагдаагүй байсан.
Тэрвэл уг мэдээллээс хойш Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд коронавируст халдварын зургаан тохиолдол батлагдсан талаар тус аймгаас мэдээллээ. 87 хүний шинжилгээг ХӨСҮТ-рүү явуулж хийлгэхэд халдвар батлагдсан байна. Анхны тохиолдол нь Мөнххаан сумын малчин М бие эвгүйрхлээ гэсэн дуудлага өгсөн. Өнөөдөр батлагдсан зургаан хүний хоёр нь уг айлын хүн байна. Нөгөө дөрөв нь тухайн айлын гэр бүлийн хүнийг эмчилж байсан эмчийн ойр тойрноос эерэг гарлаа.
Мэргэжлийн байгууллагууд хяналт тандалтын ажлыг эрчимжүүлэн хийж байна. Халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, мэргэжлийн байгууллагын зөвлөгөө зөвлөмжийг дагаж цар тахлыг хамтдаа даван туулахыг аймгийн Онцгой комиссоос иргэдэд уриаллаа.
Нэмж мэдээлэхэд Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 377 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 8447 болоод байгаа юм.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕОГООР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 2 )
Халдварын эх уурхай нь хаанаас вэ?
Аль урьжигдар анхны халдвар илэрсэн тэрнээс хойш хөл хорио тогтоож эерэг гарсан хүний шилжилгээг шат шатандаа дахин шалгаж байж хамгийн сүүлд хөсүтэд шалгаад 11 цагийн мэдээгээр зарладаг юм байна.