Эхний тунгаа хийлгэсэн 532 хүн халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

Коронавирусний эсрэг вакцинжуулалтад 310 мянга гаруй хүн хамрагдаад байгаа ч эхний тунгаа хийлгэсэн 532 хүн халдвар авсан байна.

Эмч, мэргэжилтнүүдийн мэдэгдэж байгаагаар бол эхний тунг хийлгээд 14 хоноход 40-50 хувийн дархлаа тогтож буй. Хоёр дахь тунг хийлгээд мөн 14 хоноод бүрэн дархлаатай болох аж. Вакцины 2 тунг тариулсан ч маскаа тогтмол зүүж, зайгаа барьж, халдвар хамгааллаа барихыг мэргэжлийн хүмүүс зөвлөсөөр байна.

Халдвар авсан иргэдийн 30 гаруй хувь нь ажлын газраасаа авч байгааг судалгаагаар тогтоожээ. Засгийн газраас дөрөвдүгээр сарын 3-наас вакциныг 2-3 дахин эрчимжүүлж, ААН-үүдийг 15 хоног хязгаарлаж буй нь вакцинжуулалтыг үр дүнд хүргэх нэг үндэслэл юм. 

Улаанбаатар хотын насанд хүрсэн 1 сая иргэнээ дөрөвдүгээр сард вакцины эхний тунг хийж, тавдугаар сараас орон нутагт, мөн нийслэлийн иргэдийг 2 дахь тунг хийж дуустал цаашид сэрэмжээ алдахгүй байхыг уриалж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.126.89.243)  2025 оны 03 сарын 13

Маска бохирдуулалгүй зүүгээд гараа угаасан бол...

1  |  0
Засаг (202.179.27.171)  2025 оны 03 сарын 13

Хайран 532 вакцин. Арчаагүй амьжиргаагүй, бохир заваан, үйлдлээ хяналаггүй новшнууд.

1  |  0
Top