Архангай аймгийн Засаг даргын орлогч бөгөөд, Шуурхай штабын дарга В.Мөнхбат өнөөдөр /2021.04.01/ ээлжит мэдээлэл хийлээ.
Архангай аймагт сүүлийн 24 цагт хавьталд тодорхойлогдсон 1403 иргэнд шинжилгээ хийж, шинээр 6 тохиолдол бүртгэгдэв. Ийнхүү өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын тоо 58 /+3 Батцэнгэл/ болоод байна.
Нийт халдварын батлагдсан тохиолдлуудын хамгийн бага нь 3 нас, хамгийн өндөр настай иргэн 66, дундаж наслалт 34,7, дундаж ам бүлийн тоо 4,1 байна. Батлагдсан тохиолдлуудын 75 хувь нь эмэгтэй, 25 хувь нь эрэгтэй аж. Тандалт судалгаагаар ойрын хавьтлын 896, дам хавьтлын 1901 иргэн хавьталд тодорхойлогдоод байна.
Мэдээллийн төгсөлд, Хөл хориог тодорхой хэмжээнд сулруулж, зарим үйл ажиллагааг зөвшөөрсөн хэдий ч дэглэмийн үед гэр бүлээс нэг л хүн нийгмийн харилцаанд орж, өрх бүр хувийн дэглэмээ баримтлахыг нийт ард иргэддээ уриаллаа.
Мөн сумдаас аймгийн төвд суралцдаг ЕБС-ын хүүхдүүдийн дархвар зүйн холбогдлыг тогтоож, PCR шинжилгээний хариуг үндэслэн гэрт нь хүргэх ажил үргэлжилж байна. Бүртгэл мэдээллийн дагуу шат дараатайгаар PCR шинжилгээний хариу уншигдаж байгаа тул шинжилгээний хариугаа хүлээлгүй хөдөлгөөн хийхгүй байхыг АОК-оос анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 0 )