ОХУ-аас "Спутник-V" вакцины нэг сая тунг манай улс худалдан авахаар болсон талаар өмнө нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлж байсан бол өчигдөр (2021.04.01) албан ёсоор ОХУ-тай гэрээ байгуулжээ.
Тэрбээр "Хэлэлцээний түвшинд яригдаж байгаа нэг сая тун "Спутник-V" вакциныг манай улс авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Цаашид шийдлээ хүлээсэн олон хэлэлцээрийг хийж байна. Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орнуудын нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна" хэмээн тэмдэглэжээ.
Дашрамд дурдахад, манай улс коронавирусний эсрэг Оксфордын их сургуулийн "Асртазенека", ОХУ-ын "Спутник-V", БНХАУ-ын "Синофарм", АНУ-ын "Файзер" вакциныг эмийн бүртгэлдээ авсан.
Монгол Улсын хэмжээнд энэ сарын 2-ны байдлаар 12240 иргэн, дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 323690 иргэнийг вакцинжуулалтад хамруулаад байна.
Эх сурвалж: Монгол дахь ОХУ-ын ЭСЯ
Сэтгэгдэл ( 0 )