ШУУД: 486 хүнээс халдвар илэрч, ХОЁР ХҮН нас барлаа

Админ | Zindaa.mn
2021 оны 04 сарын 02

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ний 09:00 цагийн байдлаар хүргэлээ.  

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 21 лабораторид 11876 сорьцод шинжилгээ хийхэд улсын хэмжээнд 486 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 9327 боллоо.

Эдгээрийн 391 нь Улаанбаатарт, 93 нь орон нутагт бүртгэгдэв. 

Сүүлийн 24 цагт 146 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 5216 болсон байна. 

Шинээр бүртгэгдсэн 486 тохиолдлын 484 нь дотоодын халдвар бол хоёр нь эмнэлгээс шалтгаалах  халдвар байжээ. 

Дотоод бүртгэгдсэн нийт халдварын тоо өнөөдрийн байдлаар 8788 хүрсэн бол нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 7657 болоод байна. 
 

 

24 ЦАГТ: 16 АЙМАГТ 128 ХАЛДВАР БАТЛАГДЛАА
 

  • Сэлэнгэ - 16, (Нийт 247)
  • Дархан - 15, (Нийт 139)
  • Орхон - 17, (Нийт 137)
  • Дорноговь - 0, (Нийт 48)
  • Архангай - 0 (Нийт 61)
  • Завхан - 0, (Нийт 12)
  • Төв - 26, (Нийт 227)
  • Хөвсгөл - 2, (Нийт 38)
  • Увс-2, (Нийт 4)
  • Өвөрхангай - 0, (Нийт 91)
  • Баянхонгор - 3, (Нийт 25)
  • Булган - 1, (Нийт 45)
  • Ховд - 13, (Нийт 29)
  • Сүхбаатар - 0, (Нийт 11)
  • Хэнтий-0, (Нийт 45)

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.126.89.62) 2021 оны 04 сарын 02

Хужаа сууршсан газруудаар таохалт өндөр нь батлагдаж бна

1  |  0
Ппп(121.128.105.124) 2021 оны 04 сарын 02

Дэлхий даяар 3 болон 4 дүгээр давалгаа гээд буцаад маш чанга сэргийлэж байхад манайх яагаад ийм сул байгаа юм бэ

1  |  0
зочин(66.181.180.246) 2021 оны 04 сарын 02

Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.

1  |  0
зочин(66.181.180.246) 2021 оны 04 сарын 02

Засгийн газар короновирусыг хяналтаас бүрмөсөн алдаж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учруулах нөхцөл байдал үүссэн тул улс оронд онц байдал тогтоохыг Монгол улсын Ерөнхийлөгчөөс шаардаж байна.

1  |  0
ochin(66.181.176.79) 2021 оны 04 сарын 02

umba gedege galzuursan hun baiganma tgeel uilal zandraal uzlere demirel yraila.

0  |  0
Top