ЭМЯ-ны 11 цагийн өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ирүүлсэн вакцинжуулалттай холбоотой дараах асуултад ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа хариулт өглөө.
-Коронавирусний вакцин хийлгэсэн хэдэн хүнд халдвар илэрсэн бэ?
-Яг одоогийн байдлаар вакцин хийлгээд, бүрэн тархлаа тогтож амжаагүй байгаа энэ хугацаанд халдвар авсан иргэн 532 болсон байна. Тухайн иргэд дархлаажуулалтад хамрагдчихаад халдвар хамгааллын дэглэмээ сайтар баритлахгүй байна гэж үзэж байна. Тэгэхээр дархлаажуулалтад хамрагдаад, эхний тунг авсны дараа 14 хоногийн дараа анхан шатны дархлаа буюу тухайн хүний бие организмд бүрэн дархлаа үүсэж амжаагүй байгаа учраас хоёр дахь тунгаа авсны дараа 14-28 хоногийн дараа дархлаажуулалт тогтоно. Тэгэхээр халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтах ёстой юм.
-Вакцин тариулахдаа PCR өгөхгүй, асуумж асуугаад тарьж байгаа. Хэрэв халдвар авснаа мэдэхгүй, халдварын шинж тэмдэггүй, нууц үедээ яваа хүн вакцин тариулбал яах вэ?
-Ер нь халдвар авснаа мэдэхгүй, халдварын ямар нэг шинж тэмдэггүй, нууц үедээ байгаа хүн вакцин тариулах талаар ДЭМБ-ын судалгаа байхгүй. Гэхдээ тухайн хүн дархлаажуулалтад хамрагдаж болно. Тиймээс түрүүн хэлсэнчлэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах ёстой байгаа юм.
-Вакцины эхний тунг хийлгэсэн 500 гаруй хүн халдвар авчээ. Тэдэнд дараагийн тун хийгдэх үү?
-Дархлаажуулалтын эхний тундаа хамрагдсан тэдгээр хүмүүс халдвар авсан нь батлагдсан учраас коронавируст халдварын эсрэг стандарт эмчилгээнд хамрагдана. Эмчилгээнд хамрагдаад эдгэрч, эсрэг биет үүссэний дараа 6-8 сарын дараа дахин шинээр вакцинжуулах ажил хийгдэнэ.
-Өнөөдрийн байдлаар "Ковид-19" халдвар авсан хэчнээн хүүхдүүд байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар халдвар авсан хүүхэд 1500 гаруй байгаа. Энэ нь ойрын хавьтал буюу эцэг, эх, гэр бүлээсээ халдвар авсан байгаа. 0-4 насны 400 гаруй хүүхэд, 5-14 насны 500 гаруй хүүхэд байгаа. (Улсын хэмжээнд батлагдсан нийт 9327 тохиолдлоос хүүхэд 1500 гаруй байна.)
-Гэрээр эмчилгээ хийгдэж байгаа хүмүүсийн хог хаягдлыг хэрхэн зохицуулж байгаа вэ? Халдвартай хүмүүсийн хог хаягдал халдвар тараах эрсдэлтэй өндөр үү?
-Халдвартай хүмүүсийн хог хаягдал халдвар тараах эрсдэл харьцангуй бага. Учир нь Зоонозийн өвчин судлалын үндэсний төв голомтын халдваргүйтгэл хийж байгаа. Хэрэв тухайн батлагдсан тохиолдол эмнэлэгт зөөвөрлөгдөөд, гэрт нь хүн үлдэхгүй тохиолдолд гэрт нь голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийдэг. Тэгэхээр тэндээс хог хаягдал гарахгүй. Хэрэв тухайн батлагдсан тохиолдол хөнгөн хэлбэртэй байгаад гэртээ үлдэж байгаа бол мэдээж хог хаягдал гарна. Уг хог хаягдлыг ЗӨСҮТ болон оршин суугчийн харьяа дүүргийнх нь СӨХ-оос хаягдлыг халдваргүйжүүлж ажиллаж байгаа. Хэрэв батлагдсан тохиолдлууд маан гэртээ байгаа бол ЗӨСҮТ-өөс эцсийн халдваргүйтгэлийг хийхгүй. Химийн бодис учраас хүний орчин тойронд халдваргүйтгэл хийх боломжгүй. Тэгэхээр тухайн батлагдсан тохиолдол маань гэртээ агаар сэлгэлтийг сайтар хийж, орчноо маш сайн цэвэрлэх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 2 )
Hh
Haldvar avaad edgesen bol nasan turshdaa darhlaa suuj baigaa shuu.\nMagadgui 2 dah tung hun husvel hiilgej bno gej baigaa.