Халдвар нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн чадамж суларч байна

2021 оны 04 сарын 02

ЭМЯ-ны коровируст халдварын өнөөдрийн /2021.04.02/ мэдээллийн үеэр тус яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох дараах мэдээллийг өглөө.


Тэрбээр "Батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмнэлэгт ирж байгаа ачаалал нэмэгдэж байна. Орны зохицуулалтыг хийгээд явж байгаа. Гуравдугаар сарын 1-нд хүнд, хүндэвтэр хүний тоо нийлээд 70 байсан бол өнөөдрийн байдлаар 237 болсон.

Хүнд хүмүүст тусламж үзүүлэх эрүүл мэндийн ажилчдын баг хөнгөн хүмүүстэй ажиллах багаас 2-3 дахин олон хүнээс бүрддэг. Тохиолдлын тоо энэ хурдаар нэмэгдэх тоолонд эмнэлгийн ор гэхээсээ илүү хүний нөөцийн чадамж шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн хүний нөөцийн чадамж сулрах хандлагатай байна.

Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй. Гуравдугаар сарын 14-нөөс хойш гэрээр эмчилгээ үйлчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа. Халдварын батлагдсан тохиолдлуудад мессежээр шинжилгээний хариу очдог. Үүнтэй хамт биеийн ерөнхий байдлаа үнэлэх зөвлөмжийн цахим холбоос очно.

Хөдөө орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар 16 аймагт халдвар голомтлон гарч байгаа учраас шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангалтыг хийгээд явж байна" гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(64.119.21.237) 2021 оны 04 сарын 02

ОДОО БҮР СУЛРАХ БАЙТУГАЙ АЖИЛГҮЙ , ЧАДВАРГҮЙ БОЛЖ БҮРЭН ЗОГСОХ БАЙЛГҮЙДЭЭ

0  |  0
Top