Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 16 аймагт Covid-19-ийн халдвар бүртгэгдээд байна.
Сүүлийн 24 цагт хөдөө орон нутагт бүртгэгдсэн халдварын тоо 93-аар нэмэгдсэн юм. Тэгвэл Ховд аймагт дөрвөн шинэ тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 33 болсон талаар Ховд аймгийн онцгой комиссоос мэдээллээ.
Ховд аймагт түргэвчилсэн оношлуураар 557 хүнээс шинжилгээ авахад гурван иргэний хариу эерэг гарсан тул тэдний хавьтал болох 497 хүнийг PCR шинжилгээнд хамруулжээ. Ингэхэд 13 тохиолдол батлагдсан бол өнөөдөр дөрвөөр нэмэгдсэн байна. Ингэснээр тус аймагт бүртгэгдсэн нийт халдварын тоо 33 боллоо. Одоогоор 27 иргэний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүнд байна.
Батлагдсан тохиолдлын олонх нь 52, 62, 72 айлын орон сууцнаас илэрсэн аж. Иймд ойрын хавьтлын 102 иргэнийг тусгаарлан ажиглах байранд, 403 хүнийг гэрийн ажиглалтад оруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )