Ховдод коронавируст халдварын 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2021 оны 04 сарын 03

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 02-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 03-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хооронд нийт 238 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр шинээр 13 тохиолдол батлагдаж, өнөөдөр /2021.04.03-ны 09:00 цаг/-ийн байдлаар батлагдсан тохиолдол 46 боллоо.

Ихэнх тохиолдлууд ойрын хавьтлаас илэрсэн байна. Өнөөдрийн /2021.04.03-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд 166 иргэн тусгаарлан ажиглах байранд, 354 иргэн гэрийн тусгаарлалтад байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.90.133) 2021 оны 04 сарын 04

Угаасаа л бүгд л тусах нь ойлгомжтойшд. Хамгийн сүүлд үлдлээ гээд ч яах юм билээ.

0  |  0
Хувийн ариун цэвэр!!(202.126.89.42) 2021 оны 04 сарын 03

Баларчээ Гэртээ бай . Зай барь . Гараа угаа . Таньдаг хүнээсээ халдвар авна гэдгийг тооцож харилцаагаа багасга. Хайран ч аймаг. Хамгийн сүүлд үлдчихгүй арчаагүйм бэ

0  |  0
Top