ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 00:00 цагийн байдлаар хүргэж байна.
/2021.04.03, 11:00 цаг/
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 22 лабораторид 17.537 сорьцонд шинжилгээ хийхэд 271 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 9598 боллоо. Мөн 24 цагт 163 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 5379 боллоо. Мөн 54 настай эрэгтэй нас барсан таагүй мэдээ байна. Ингэснээр коронавируст халдварын шалтгаант нас баралт 11 болж байна.
Өмнө нь коронавируст халдварын тоон мэдээг өглөөний 09 цагаар тасалж хүргэдэг байсан бол энэ өдрөөс эхлэн программын шинэчлэл хийж, шөнийн 00:00 цагаар тасалж хүргэж байгаа. Тиймээс шөнө батлагдсан тохиолдлууд өнөөдрийн тоон мэдээлэл ороогүй учраас халдвар буурсан мэт харагдаж магадгүй. Гэвч нөхцөл байдал үндсэндээ хэвээрээ байнгаа учраас та бүхэн сонор сэрэмжээ бууруулалгүй, халдвар хамгааллын дэглэмээ сахиарай.
Сүүлийн 24 цагт бүргэгдсэн халдвар бүгд дотоодын халдвар байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй. Улаанбаатар хотод 232 тохиолдол бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 7889 боллоо. Аймаг орон нутагт 39 шинэ тохиолдол бүртгэгдэж, аймаг орон нутгийн өвчлөл 1170 боллоо.
24 ЦАГТ: АЙМАГ ОРОН НУТАГТ:
Эмнэлгүүдэд 1987 хүн хүн эмчлэгдэж байгаагаас 1718 хүний биеийн байдал хөнгөн, 226 хүн хүндэвтэр, 36 хүн хүнд, долоон хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байна" гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТ