Сүхбаатар аймгийн хэмжээнд коронавируст халдварын 11 тохиолдол батлагдаад байгаа юм. Тэгвэл Аймгийн Онцгой комиссоос 2021 оны дөрөвдүгээр сарын 3-ны байдлаар 13 эерэг тохиолдол нэмж бүртгэгдэж, баталгаажуулах шинжилгээ хийгдэж байна гэдгийг мэдээллээ.
Түүнчлэн "Эдгээр тохиолдлууд хаанаас бүртгэгдсэн гэдгийг одоогоор хэлэх боломжгүй. Хариу эцсийн байдлаар ирсэн үед маршрут аль сумын иргэд гэдгийг зарлана. Хөл хорио тогтоосон хугацаанд эх уурхайгаа тодорхойлсон гэж үзэж байна. Хөл хорионы хугацаа дуусахад нэг хоног үлдсэн.
Ариутгал халдваргүйтгэлийн ажлыг шат дараатай зохион байгуулж байна. Цаашид хөл хориог сунгах эсэх нь батлагдсан эерэг тохиолдлууд хаанаас бүртгэгдэв гэдгийг судалж үзэж аймгийн Онцгой комиссын хурлаар эцсийн шийдвэр гарна. Ард иргэд та бүхэн цар тахлын үед нэгдмэл нэг санаатай байж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж мэргэжлийн байгуулагын өгч байгаа зөвлөгөө зөвлөмж дагаж эрсдэлгүй даван туулахад хамтдаа зүтгэхийг уриалж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ekh uurkhai geed l tenegteed tsag aldaj mungu urj baikhaar tussan khumuusee emchilehee bodooch,delkhii dayar covid 19 problemgui bolj baikhad khuurkhii mongolchuud mini odoo l nuur tulj bna