Халдварын батлагдсан тохиолдол 10218 боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 04

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /20214.04.04/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн хоногт 12235 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 620 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 10218 болж байна. Өнгөрсөн 24 цагт 270 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Шинээр бүртгэгдсэн 620 тохиолдлын 503 нв Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Харин аймаг, орон нутагт 117 тохиолдол бүртгэгдлээ" хэмээн тодотголоо. 

Өнөөдрийн байдлаар нийт 2107 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн есөн хүний биеийн байдал маш хүнд байгаа талаар хэллээ. 

Top