Ховд аймагт батлагдсан тохиолдол 25-аар нэмэгдлээ

2021 оны 04 сарын 05

Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 04-ний 08:00 цагаас 04 дүгээр сарын 05-ны 08:00 цаг буюу 24 цагийн хооронд нийт 465 сорьцод PCR шинжилгээ хийжээ.

Энэ хугацаанд нийт халдварын тохиолдол 15-аар нэмэгдсэн бол энэ өглөө 09:00 цагт дахин 95 сорьцын шинжилгээний хариу гарч 10 тохиолдлоор нэмэгдэн өнөөдөр /2021.04.05-ны 09:00 цаг/-ийн байдлаар батлагдсан тохиолдол нийт 25-аар нэмэгдэж 78 болоод байна.

Сүүлд нэмэгдсэн халдварын ихэнх тохиолдлууд “Мөнгөн морьт” эмнэлгээс илэрчээ. Мөн Зэрэг суманд зөөвөрлөгдсөн /Халдвартын тасагт тээвэрлэн авч ирсэн/ нэг тохиолдлын ойрын хавьтагч 3 иргэнээс, БОЭТ-ийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй халдвартай иргэдийн ойрын хавьтлаас буюу тусгаарлан ажиглах байранд байсан зарим иргэдээс илэрсэн байна.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр 2 өвчтөний биеийн байдал хүнд, 1 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 72 иргэн тусгаарлан ажиглах байранд, 353 иргэн гэрийн тусгаарлалтад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top