Улаанбаатарт 514, орон нутагт 88 тохиолдол бүртгэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 05

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.05/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн хоногт 602 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрсэн байна. Харин 24 цагийн хугацаанд 282 хүн эмчлэгдэж, ХӨСҮТ-өөс гарчээ. Тэгвэл 60 гаруй настай, халдвар тусаад эмчлэгдэж байсан нэг иргэн нас баржээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд халдвараар нас барсан тохиолдол 12 болж байна. 

Нийт батлагдсан тохиолдлын 514 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 88 нь орон нутагт бүртгэгджээ. Тухайлбал, Хөвсгөл аймагт гурав, Ховд аймагт 11, Булган аймаг дөрөв, Сэлэнгэ аймагт дөрөв, Хэнтий аймагт нэг, Төв аймагт 12, Баянхонгор аймагт нэг, Өвөрхангай аймагт таван тохиолдол нэмж бүртгэгджээ. Харин Улаанбаатар хотод бүртгэгдсэн 514 тохиолдол бүх дүүрэгт бүртгэгдсэн байна. 

Улсын хэмжээнд халдвар авсан 2119 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал маш хүнд 12 хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 282 хүн эмнэлгээс гарч нийт 5931 хүн эдгэрчээ. Энэ 7 хоногоос эхлэн өдөрт 30 мянган хүнийг вакцинд хамруулахаар зорьж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 376373 хүнийг вакцинд хамруулжээ.

Top