Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 68 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс: Биеийн байдал хүнд-1, хүндэвтэр-6, хөнгөн-61 иргэн байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 8 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа.
Нийт коронавируст халдварын батлагдсан 85 тохиолдлын хамгийн бага 2 нас, хамгийн их 66 нас, дундаж нас 34.7, дундаж ам бүлийн тоо 4.1 байна. Батлагдсан тохиолдлуудын 75% нь эмэгтэй, 25% нь эрэгтэй байна.
Сүүлийн 24 цагт 19 обьекын 7029 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ.
Иргэн бүр дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )