Өнөөдрөөс 18-аас дээш насны БҮХ ИРГЭД вакцинд хамрагдана

2021 оны 04 сарын 05

Монгол Улсын хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн байдлаар нийт 376,373 иргэн Ковид-19 халдварын эсрэг вакцины эхний тун хийлгэсэн байна.

Өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны бүх иргэд дархлаажуулалтад хамрагдана. Энэ 7 хоногоос эхлэн Улаанбаатар хотод өдөртөө 30,000 иргэнийг вакцинжуулах товыг гаргаад байна.

Вакцины эхний тунг хийлгэсэн иргэдэд 4-р сарын 10-ны өдрөөс 2 дахь тунг хийж эхэлнэ.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд вакцинжуулалт эхэлснээс хойш тодорхой хувь нь вакцинжуулалтад хамрагдаад явж байгаа. Эдгээр иргэдийг эмч үзлэг хийж шийдвэр гаргадаг бөгөөд ямар нэгэн эсрэг заалтгүй бол вакцинд хэвийн хамрагдана.

Хорих анги болон саатуулах байранд байгаа иргэдийг тухайн газрын эмнэлгээр нь дамжуулан 4-р сардаа багтаан дархлаажуулах төлөвлөлт гарсан байгаа. Герентологийн төвийн эмч нарын хяналтад байдаг ахмадууддаа яаралтай тусламжийн болон явуулын багуудтай хамтран вакцинжуулах ажлыгт тодорхой хугацааны дараа хийж эхэлнэ.

Дархлаажуулалтын цахим бүртгэлийн систем бүх нэгжүүдэд бүртгэлээ хийгээд явж байгаа. Хувийн эмнэлэг буюу Интермед эмнэлэг дээр хийгдсэн дархлаажуулалтын мэдээлэл eMongoliа.mn шивэгдээд явж байгаа учраас 2 дахь тунгаа хийлгэсний дараагаар таны мэдээлэл бүрэн орсон байна. Эхний тунгаар вакцинжуулахад танд бүрэн дархлаа тогтохгүй учраас халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталсан хэвээр байх хэрэгтэй.

Эхний тун хийлгэсэн иргэдийн 0,23% нь халдвар авсан байна.  Хөхүүл эмэгтэйчүүд вакцинжуулалтдаа хэвийн хамрагдаад явж байна. Дархлаажуулалтад хамрагдах иргэд вакцин хийлгэхийн өмнө эмчийн үзлэгт өөрийн биеийн байдлыг тодорхой үнэн зөв хэлж, эмчтэйгээ ярилцаж зөвлөлдөх хэрэгтэй.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.85.97) 2021 оны 04 сарын 09

4sarin8nd ehnii tnugaa hiilgesen tged 2dohi tungaa hiilgenuu gsn msj odoo boltol irehgui bh ym

0  |  0
Зочин(103.10.23.134) 2021 оны 04 сарын 05

Коментоо аваачээ зиндаааа

0  |  0
Зочин(103.10.23.134) 2021 оны 04 сарын 05

Өөрт ойрхон газраа вакцинд хамрагдаж болно гэдэг нь бас өөрчлөгдсөнүү олон янзын мэдээллээс залхаж бнааааа

0  |  0
Top