24 ЦАГТ I Халдварын 831 шинэ тохиолдол бүртгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 06

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцууллаа. (2021.04.06-ны 09:00 цагийн байдлаар)

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 11651 хүний сорьцод шинжилгээ хийхэд 831 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээрийн 830 нь дотоодод тарсан халдвар бол нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Түүнчлэн халдвар авсан 830 тохиолдлын 731 нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, нийслэлийн халдварын тоо 9637 хүрсэн бол орон нутагт 99 тохиолдол бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар орон нутаг дахь халдварын тоо 2014 хүрлээ. 

Өнөөдрийн байдлаар ийн Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 11651 хүрлээ.

Энэ нь цар тахал анх гарснаас хойш Монгол Улсад нэг хоногийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 79 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо 6010 болжээ. 

ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР
(Сүүлийн 24 цагийн байдлаар)

 

  1. Дархан-Уул аймаг +12 (Нийт 175)
  2. Орхон +2 (Нийт 160)
  3. Сэлэнгэ +8 (Нийт 273)
  4. Хөвсгөл +1(Нийт 45)
  5. Архангай +10 (Нийт 95)
  6. Булган +3 (Нийт 64)
  7. Төв +17 (Нийт 293)
  8. Сүхбаатар +7 (Нийт 47)
  9. Дорноговь +1 (Нийт 50)
  10. Чойр +2 (Нийт 8)
  11. Өвөрхангай +6 (Нийт 116)
  12. Баянхонгор +3 (Нийт 30)
  13. Ховд +27 (Нийт 85)
  14. Завхан +0 (Нийт 12)
  15. Увс +0 (Нийт 4)
  16. Хэнтий +0 (Нийт 17)

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.172) 2021 оны 04 сарын 06

Hol horiogoo togtoogoochee

0  |  0
Зочин(103.229.123.208) 2021 оны 04 сарын 06

ЗА ДАА ЭДИЙН ЗАСАГ ГЭЭД. ЕР НЬ ХӨЛ ХОРИОГОО ТАВИНА БАЙГАА. ЗАДГАЙ СОVID-19 ТУСВАЛ ЭЦЭСТЭЭ ЭДИЙН ЗАСАГ БИТГИЙ ХЭЛ ЮМ БОЛНО ШҮҮ. БОГИНО ХУГАЦААНД ХӨЛ ХОРИО ТАВИАД 2 БИШ БҮР 3 ДАХИН ХУРДТАЙГААР НИЙСЛЭЛД ВАКЦИН ХИЙХ ХЭРЭГТЭЙ. САЙН ДУРЫН БИШ АЛБАН ШАХАЛТААР БҮХ ХҮНД ТАРИУЛАХ ХЭРЭГТЭЙ. ХОТ ХООРОНДОХОО ХААХ ХЭРЭГТЭЙ. УОК, ЗГ ХОЁР ЭДИЙН ЗАСАГ ЭНЭ ТЭР ГЭЖ ЯРЬЖ БАЙГААД ТҮҮХЭНД НЭРЭЭ ХАРААР БИЧҮҮЛЭХ АЙМШИГТ АЛДАА ХИЙХ БИЙ ДЭЭ. САЙН БОДОЖ

0  |  0
han(202.9.40.16) 2021 оны 04 сарын 06

heleed yuguu tun udahgui 1000 garch ilerne geed baiga hamgiin zov arga bol hatuu hatuu hol horio gej baisan sh de getel odoo har ene zasgiin gazar ontsgoi baidllig hurdhan ogtsruulah gui bol aria dendej bna ediin zasag gej soliorood baihiin ovchingui baijiij ter ediin zasag chine osdogiin baigaa biz de

1  |  0
Zochin zochi (202.126.89.47) 2021 оны 04 сарын 06

Nuguu yok.nok.zasgiin gazar bna yy.ene olon haldvar garchaad bhad tag chig.

1  |  0
Хонгио(66.181.183.11) 2021 оны 04 сарын 06

Амарсайхан фсдаг зайлуулаад 10 хоногийн хөл хорио тогтооноо

0  |  0
иргэн(202.9.47.12) 2021 оны 04 сарын 06

3 сая 400 мянган хүнд өдөрт 800 хүн халдвар авна гэдэг дэнтүү өндөр үзүүлэлт

1  |  0
Top