Ковидын шалтгаантай нас баралт дөрвөн өдөр дараалан БҮРТГЭГДЛЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 06

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11:00 цагийн мэдээллийг өглөө. /2021.04.06/

Сүүлийн 24 цагт коронавирусний 831 тохиолдол батлагдсан нь дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Мөн сүүлийн хоногт нэг иргэн коронавирусний улмаас амиа алдсанаар нийт нас баралт 17 боллоо. Ингэснээр ковидын шалтгаант нас баралт дөрвөн өдөр дараалан бүртгэгдлээ.

Сануулахад, нөхцөл байдал маш хүнд байгаа, эрчимт эмчилгээний ор бараг дүүрсэн гэх мэдээллийг ХӨСҮТ-ээс өгч байгаа.  Өнөөдрийн байдлаар 11 хүний биеийн байдал маш хүнд, 60 хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Халдварын тохиолдлууд нэмэгдэх тусам хүнд өвчтөнүүдийн тоо өсөх магадлалтай учраас дараа дараагийн эрсдэлүүдийг хэрхэн бууруулах вэ гэдэг нь гол асуудал болоод эмч, мэргэжилтнүүд хэлж байна

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
B(202.126.89.21) 2021 оны 04 сарын 07

Nuguu nasiin bicheed baisan yasan be nas barsan humuusee

0  |  0
зочин(202.179.27.11) 2021 оны 04 сарын 06

Байдал хүндрээд, эмнэлгийн орны хүрэлцээ багаслаа. Нас баралт нэмэгдэж эхэллээ. Иргэд ээ хариуцлагатай байж зорилгогүй гадуур явахаа зогсооё. Тархалтыг хамтын хүчээр зогсооё!

2  |  0
зочин(202.179.27.11) 2021 оны 04 сарын 06

Байдал хүндрээд эмнэлгийн орны хүрэлцээ муудаад, нас баралт нэмэгдээд эхэллээ. Иргэд ээ сахилга баттай хариуцлагатай байя, гадуур зорилгогүй сэлгүүцэхээ зогсооё.

2  |  0
ЗОЧИН(66.181.185.72) 2021 оны 04 сарын 06

КОВИДЫН ШАЛТГААНТАЙ ГЭЖ ӨӨХ Ч БИШ БУЛЧИРХАЙ Ч БИШ ЮМ БИТГИЙ ЯРИАД БАЙА.КОВИДААР НАС БАРСАН Л ГЭХ НЬ ХУУЛЬ ЗҮЙ, ЭМНЭЛГИЙН ОНОШЛОГООНЫ ҮҮДНЭЭС ЗҮЙТЭЙ БИШ ЮМ УУ?

1  |  0
Top