Дархан-Уул аймагт 30 хүн эдгэрч, гэртээ гарлаа

2021 оны 04 сарын 06

Дархан-Уул аймагт эмчлэн тусгаарлах 2 байранд 4 багийн нийт 12 эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжийн баг буюу халдвартын тасгийн эрхлэгч Ц.Төмөртогоо, сувилагч М.Амгалан, үйлчлэгч Д.Энхнасан нар 30 хүнээ эмчлэн эдгэрүүллээ.

Эмчлэгдсэн иргэд гэрийн тусгаарлалт, өрхийн эмчийн хяналтанд гарч, харин багийхан тусгаарлах байр руу шилжлээ.

Эмчилгээний нэг баг 14 хоног эмчлэх байранд ажилласны дараа үргэлжлүүлэн 14 хоног тусгаарлагдаж бүтэн сарын дараа гэртээ харих боломжтой болох юм гэж  ХӨСҮТ-Хэвлэл мэдээллээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top