Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-аас коронавируст халдварын өнөөдрийн /2021.04.07, 11:00 цаг/ нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 185 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 6912 болсон сайхан мэдээ байна. Өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын 575 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 12226 боллоо. Бас нэгэн харамсалтай мэдээ байгаа нь 4 хүн нас барж, нас баралт 17 бүртгэгдлээ.
Шинээр бүртгэгдсэн халдварын 596 нь дотоодын халдвар байна. Дотооодын халдварын тоо 1168 болж байна. Харин зургаа нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Ингэснээр эмнэлгээс улбаатай халдвар 71 боллоо.
Өнгөрсөн 24 цагт бүртгэгдсан халдварын 456 нь Улаанбаатарт бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 10.093, орон нутагт 113 тохиолдол батлагдаж, халдвар 1700 хүрлээ.
Коронавируст халдарын улмаас Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн эмнэлэгүүдэд нийт 2583 хүн эмчлүүлж байна. Харин 1000 гаруй иргэн Улаанбаатарт ковид-19 өвчний хөнгөн тохиолдол гэсэн оноштойгоор гэрээрн тусгаарлагдан эмчилгээгээ авч байгаа. Эмнэлэгт эмчлэгдэж байгаа 2583 хүнээс 2186 хүний биеийн байдал хөнгөн байна. Харин хүндэвтэр хүний тоо өчигдөр 200 гаран байсан бол өнөөдөр эрс нэмэгдэж 317 боллоо. Мөн хүнд хүмүүсийн тоо 24 цагт хоёр дахин нэмэгдэж 70 хүрсэн бол 10 хүн маш хүнд байна" гэв.
НИЙСЛЭЛ БОЛОН ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР
(Сүүлийн 24 цагийн байдлаар)
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 8 )
Төр хийдгээ хийж байгаа хувь хүмүүс одоо өөрөөс шалтгаалах зүйлээ сайн хиймээр маскаа зүүж чадахгүй амаа тагласан хамар ил хүмүүс байна өмнөөс нь ичмээр у/с тарилгын анхны тун аваад өвдсөн хүнд дараагийн тунгаа үнэтэй хийх гм төрийн төмөр нүүр бас хэрэгтэй байна
Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар бус; ар өвөрын хаалга, танил тал, авилгал хээл хахууль, нам дагаж албан тушаалд дэвшсэн хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөл, сүйрэ
Яар хаашаа нөхөр мэдээлэл бэлтгээ вэ? Дорноговь гэж 2 удаа, Говьсүмбэрийг Чойр гээд биччихсэн байх юм.
Орой 20 цагаас хойш архины шаг гаарлаа ш дээ Байна ш дээ байна ш дээ гээд явуулахгүй байх юм
үргэлжлэл! хоол хүнсэнд шинэжилгээ хийдэггүй юм уу. Энэ иргэд чинь эрүүл мэндэд хор хөнөөл учруулахуйц хүнс хэрэглээд байгаа юм биш үү. Ургамлын тосноос авахуулаад л хиам, гахай тахианы мах гээд л. Энэ байгууллага татан буугдчихсан юм болов уу. Чимээ сураг байхгүй л байх юм. Одоо дуугарах хийж байгаа ажлаа олон түмэнд хэлж ярих цаг болсон байх аа.
Энэ коронавирусыг зарим хүмүүсийн худал мэдээллээр ердийн ханиадтай адилтган бодож яваа хүмүүс маш олон байна. Нас баралтын тоо ихсээд хоногт 4 болж байна. Тийм учраас энэ өвчний хор хөнөөлийн тухай бүүр дуугарахаа болилоо. Аstrazenesa вакцин хийлгэсэн иргэдээ анхааралдаа авахгүй бол болохгүй байдал үүсээд байх шиг байна даа. Хоёр дох удаа вакцин сольж болдоггүй ч гэх шиг. Түүнээс гадна Эрүүл ахуй, Халдвар нян судлалын төв гэж нэг байгууллага байдаг шиг санаж байна. Хааяа нэг ажлын байрна ариун цэвэр, орчин нөхцлийг шалгаж байна гэж харагддаг. Энэ гадна дотноос орж ирж байгаа эм тарилга,
65-аас дээш насныханд Пфаизер вакцин хийнэ гэж танайх зарлаад байсан, одоо аль нь ч хамаагүй болсон уу, нэг үгтэй, ойлгомжтой зааварчилгаа өгөөч ээ\n
хатуу хөл хорио тогтоогооч ээ. энэ ажил үйлчилээ нэрээр архи олж уух юм л явагдаж байна ш дээ. эрүүл мэндээ нэн тэргүүнд тавих хэрэгтэй. архи худалдахаа зогсоох хэрэгтэй