Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас коронавируст халдварын өнөөдрийн /2021.04.07, 11:00 цаг/ нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 185 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 6912 хүрчээ. Өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын 575 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 12226 боллоо. Мөн өнгөрсөн 24 цагт Ковид-19 халдварын улмаас 4 хүн нас барж, нас баралт 17 болж нэмэгдлээ. Сүүлийн 4 хоногт найман хүн нас бараад байна.
Шинээр бүртгэгдсэн халдварын 596 нь дотоодын халдвар байна. Дотооодын халдварын тоо 1168 болж байна. Харин зургаа нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Ингэснээр эмнэлгээс улбаатай халдвар 71 боллоо.
Өнгөрсөн 24 цагт бүртгэгдсан халдварын 456 нь Улаанбаатарт бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 10.093, орон нутагт 113 тохиолдол батлагдаж, халдвар 1700 хүрлээ.
"Коронавируст халдварын шинэ тохиолдол Улаанбаатарын бүх дүүрэг, хороо, хэсгүүдэд өдөр бүр бүртгэгдэж байгаа. Тиймээс Улаанбаатарын халдварыг дүүрэг, хороодоор нь ялгахаа байсан" гэх мэдээллийг ЭМЯ-наас өглөө.
ЭМЧИЛГЭЭ, ЭМНЭЛЗҮЙН МЭДЭЭЛЭЛ (2021.04.06-ны 23:59 цагийн байдлаар)
Коронавируст халдарын улмаас Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн эмнэлэгүүдэд нийт 2583 хүн эмчлүүлж байна. Харин 1000 гаруй иргэн Улаанбаатарт ковид-19 өвчний хөнгөн тохиолдол гэсэн оноштойгоор гэрээрн тусгаарлагдан эмчилгээгээ авч байгаа. Эмнэлэгт эмчлэгдэж байгаа 2583 хүнээс 2186 хүний биеийн байдал хөнгөн байна. Харин хүндэвтэр хүний тоо өчигдөр 200 гаран байсан бол өнөөдөр эрс нэмэгдэж 317 боллоо. Мөн хүнд хүмүүсийн тоо 24 цагт хоёр дахин нэмэгдэж 70 хүрсэн бол 10 хүн маш хүнд байна.
НИЙСЛЭЛ БОЛОН ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР
(Сүүлийн 24 цагийн байдлаар)
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 1 )
Гараа өргө хэлээ гарга..оюука.