Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Улсын Онцгой комисс болон Засгийн газарт хатуу хөл хорио тогтоох санал хүргүүлж, энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна.
ЭМЯ хөл хорио тогтоох саналтай байгаа байр сууриа хамгаалж, 11:00 цагийн мэдээллийн үеэр “Хөл хорио тогтоох саналыг бид тогтмол тавьж байгаа. Нэг хүн нэгээс дээш хүнд халдвар тараах эрсдэлтэй байгаа учир хөл хорио тогтоох хэрэгтэй байна” гэдгээ дахин илэрхийлэв.
Нөхцөл байдал үнэхээр хүндэрч, эмнэлгүүдийн ачаалал, эмч нарын хүрэлцээ хүнд нөхцөлд очсоныг эмч, эрүүл мэндийн байгууллагын хэнээс ч асуусан хэлж байна.
Өнгөрсөн 24 цагт 575 тохиолдол бүртгэгдэж, нэг шөнийн дотор халдварын улмаас дөрвөн хүн нас барлаа. Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буй сүүлийн дөрөв хоногт найман хүн нас барснаар коронавирусний улмаас бүртгэгдсэн нас баралтын тоо Монгол Улсын хэмжээнд 17 боллоо.
Коронавируст халдварын шинэ тохиолдол Улаанбаатарын бүх дүүрэг, хороо, хэсгүүдэд өдөр бүр бүртгэгдэж байгаа тул Улаанбаатарын халдварыг дүүрэг, хороодоор нь ялгаж мэдээлэхээ ч больжээ. Эндээс бараг коронавирусний тархалтыг хяналтаас алдсан нь тодорхой болж ирлээ.
ХӨСҮТ болон Цэргийн госпиталд хүнд болон маш хүнд хүмүүсээ хэвтэн эмчлүүлж байгаа бол дээрх хоёр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг хэдийн дүүрч, Яармагийн эмнэлэг зэрэг бусад эрүүл мэндийн байгууллагууд хэвтэн эмчлүүлж байгаад хүндэрсэн эмнэлгийг дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт хүргэж эхэлжээ.
Улсын төв эмнэлгүүдийн Эрчимт эмчилгээний тасагт ойрын өдрүүдээс ор нэмж байрлуулж эхэлсэн байна. Энэ юу гэсэн үг вэ? Улсын гол төв эмнэлгүүдийн Эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасаг коронавирусний халдварын улмаас хүндэрсэн хүмүүсээр дүүрвэл бусад шалтгаант хүнд өвчтөнүүд хаана хэвтэх вэ? Тэдний эрүүл мэнд, секундээр хэмжигдэх амь насыг хэн хариуцах вэ?
Халдвар авсан өвчтөнүүдээс зөвхөн настай хүмүүсийн биеийн байдал хүндрээд байгаа юм биш. ХӨСҮТ-д хэвтэж байгаа жирэмсэн эмэгтэйн биеийн байдал хүндэвтэр байгаа нь үнэн. Энэ тухай албан ёсны мэдээгээр дурьдагдахгүй байна.
Өнгөрсөн 24 цагт шинээр бүртгэгдсан 575 тохиолдлын 456 нь Улаанбаатарт бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 10.093, орон нутагт 113 тохиолдол батлагдаж, халдвар 1700 хүрлээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд нийт 2583 хүн эмчлүүлж байна. Харин 1000 гаруй халдвар авсан иргэн Улаанбаатарт гэрээр тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байна.
Эмнэлэгт эмчлүүлж байгаа 2583 хүний 2186-гийнх нь биеийн байдал хөнгөн байна.
Харин хүндэвтэр хүний тоо өчигдөр 200 гаруй байсан бол өнөөдөр эрс нэмэгдэж, 317 боллоо. Мөн хүнд хүмүүсийн тоо 24 цагт хоёр дахин нэмэгдэж, 70 хүрсэн бол 10 хүний биеийн байдал маш хүнд байна. Энэ нь нийт өвчлөлийн 0,4 хувийг эзэлж байгаа ч нас барах эрсдэл маш өндөр гэдгийг ХӨСҮТ мэдэгдлээ.
Эмнэлгийн байгууллагууд зохион байгуулалтайгаар ажиллаж, аль болох хүмүүсийн амь насыг аврах, бүх хүнд хүрч үйлчлэхийг зорин хичээж байгаа ч нөхцөл байдал хэцүүдэж, ачаалал нэмэгдсээр байгааг дахин дахин сануулах цаг нь болжээ.
Сэтгэгдэл ( 11 )
archaagui nigem archaagui udirdlaguudtai bgaagiin gai bz odoo tgd yhh gd bgan hiih ajilaal hii bitigi olon yum yriad jujeed bai
Oyyn-Erdene guai yu hiigeed baina. Ajilaa hiigeechee. Ovoo yum hiih ni gej bodson chin ovoolson baas baijee
Энэ новшнууд 3 хан сая хүнээ үхүүлээд 76 лаа үлдэх бн л даа
мэдрэмжгүй удирдлага буруу шийдвэр гаргаж эдийн засаг ч сэргээгүй эрүүл мэнд эрэсдэлд орж байна. экспорт зогслоо.энэнээс илүү алдаа завхрал алга. архи худалдахаа ядаж боличихооч
Хүүхдүүд эрсдэлд орж бн. Шинж тэмдэггүй халдвар тарааж бх магадлал өндөр. Хороололуудын дунд маш их бөөгнөрч тоглож бн
ЭНЭ ХӨДӨӨНИЙ ХҮМҮҮС ЕР ДЭГЛЭМЭЭ БАРИХГҮЙ. ИХЭНХИ ЗУГААЛААД БАЙГАА ЗАЛУУЧУУД ГАДНАХ БАЙДЛААС НЬ ХАРАХАД ХӨДӨӨНИЙ ХҮҮХДҮҮД. ОЮУТНУУДЫГ БУЦААВАЛ ТАРНА. ХОТЫХНЫХАНД МАХАА 16 МЯНГА БОЛГОЖ ДАМАЛЧИХААД БАС ШӨНӨ ОРОЙ ЗУГААЛЖ ӨВЧНӨӨ ТАРААЧИХААД. ХӨӨРХИЙ ХОТЫН ХҮМҮҮС ХӨДӨӨНИЙХНИЙ ЭДИЙН ЗАСАГ, ЭРҮҮЛ МЭНД , СЭТГЭЛ САНААНЫ ДАРАМТАНД БАЙНА. ЭМГЭН ӨВГӨН ГЭЖ ДОРОМЖИЛЖ ЧИНИЙ НАС ГАВЬЯА ЮМ УУ Ч ГЭХ ШИГ.
ЗАЛУУЧУУДАА ХУМИАЧЭЭ. ЖИРИЙН ҮЕ БИШИШДЭЭ. ЗУГААЛЖ ЦЭНГЭЭД ШӨНӨЖИНГӨӨ НАЙРЛАЖ ЗАВХААРААД. ПИВО УУГААД. ТАМХИНЫ ИШЭЭ ЭНД ТЭНГҮЙ ШҮЛСТЭЙГЭЭ ХАЯАД. ӨӨРЧ ЮУ Ч ТАТДАГ ЮМ БҮҮ МЭД. ХӨГШЧҮҮДИЙГ БИТГИЙ ГАР ГЭЭД БАЙСНААС НААД ЗАМБРААГҮЙ ЗАЛУУЧУУДАА ЯНЗЛААЧ. ТҮРҮҮЧИЙНХ НЬ ХҮН АМЬНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДЧИХОД БАЙНА. ХӨЛ ХОРЬСОН БОЛ ИЙМ ЮМ БОЛООЧ УУ ҮГҮЙ Ч ҮҮ
Хүнээ аврахгүй бол ЭЗ аа аврана гэж байхгүй. Оюунэрдэнэ ойлгохгүй байна. Залуу насны аагаар асуудалд хандаж бн. Бразил шиг болохыг хүсээ юу. ЭЗ чинь Хятадаас 100 хувь хамаарч бн. Замын үүд Эрээн дээр овоорсон машинаа хар.
Та нар өөрсдөө ариун цэвэр сахихгүй заваарсан оркууд болохоор халдвар ийм хурдан тарж байна гэдгийг ойлгохгүй байна уу. Гараа ч ариутгаж байгаа хүн алга. Хиртэй маскаа далий зүүгээд гараараа нүүрээ арчаад яваад байхаар ингэж байгаа юм. Эхлээд өөрөө өөгөө олчих, дараа нь бусдыг буружтгаж бай.
ОЮУН-ЭРДЭНЭ ,ХҮРЭЛСҮХ ХОЁР ПИСДА МОНГОЛ УЛСЫГ БАЛЛАА ХАЯЧИХЛАА АРАЙ Ч ИНГЭЖ ДООШ ОРОХ УЛС БИШ БИЗ ДЭЭ.
DEEDCHUUD MAAN TSUUHUULEE ULDEED ARABIIN BAYCHUUD SHIG AMDARHAAR SHIIDSEN BOLOLTOI