Галын шугам дээр байгаа ЭМЧ НАРЫНХАА үгийг сонсооч ээ!

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас өчигдөр (2021.04.07) Улсын Онцгой комисс болон Засгийн газарт хатуу хөл хорио тогтоох санал хүргүүлж, энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн ч хөл хориог дэмжсэн хэрнээ хугацааг тохирохгүй байсаар Улсын онцгой комиссыг дахин хуралдуулах чиглэлтэй тарцгаав. Оройдоо Онцгой комиссыг хуралдана гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгсөн ч хурал болсонгүй, өнөөдөр асуудлыг дахин хэлэлцэх бололтой.

ЭМЯ өчигдрийн тухайд байр сууриа хамгаалж, 11:00 цагийн мэдээллийн үеэр “Хөл хорио тогтоох саналыг бид тогтмол тавьж байгаа. Нэг хүн нэгээс дээш хүнд халдвар тараах эрсдэлтэй байгаа учир хөл хорио тогтоох хэрэгтэй байна” гэдгээ дахин дахин илэрхийлсэн.

Нөхцөл байдал үнэхээр хүндэрч, эмнэлгүүдийн ачаалал, эмч нарын хүрэлцээ хүнд нөхцөлд очсоныг эмч, эрүүл мэндийн байгууллагын хэнээс ч асуусан хэлж байна.

Өчигдөр 575 тохиолдол бүртгэгдэж, нэг шөнийн дотор халдварын улмаас дөрвөн хүн нас барсан. Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буй сүүлийн дөрөв хоногт найман хүн нас барснаар коронавирусний улмаас бүртгэгдсэн нас баралтын тоо Монгол Улсын хэмжээнд 17 боллоо.

Коронавируст халдварын шинэ тохиолдол Улаанбаатарын бүх дүүрэг, хороо, хэсгүүдэд өдөр бүр бүртгэгдэж байгаа тул Улаанбаатарын халдварыг дүүрэг, хороодоор нь ялгаж мэдээлэхээ ч больжээ. Саяхан л “Эргэн тойронд чинь ковидоор өвдсөн хүн байна уу” гэж тоглоом шоглоом хийж суусан бидний ах дүү, найз нөхөд, албан байгууллага гээд хаа сайгүй халдвар авсан хүн нэмэгдсээр, бараг бүгд хавьтагч болсон байх магадлалтай хүнд нөхцөл байдал үүслээ.

Эндээс харахад коронавирусний тархалтыг хяналтаас алдсан нь тодорхой болж ирлээ.

ХӨСҮТ болон Цэргийн госпиталд хүнд болон маш хүнд хүмүүсээ хэвтэн эмчлүүлж байгаа бол дээрх хоёр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг хэдийн дүүрч, Яармагийн эмнэлэг зэрэг бусад эрүүл мэндийн байгууллагууд хэвтэн эмчлүүлж байгаад хүндэрсэн эмнэлгийг дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт хүргэж эхэлжээ.

Улсын төв эмнэлгүүдийн Эрчимт эмчилгээний тасагт ойрын өдрүүдээс ор нэмж байрлуулж эхэлсэн байна. Энэ юу гэсэн үг вэ? Улсын гол төв эмнэлгүүдийн Эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасаг коронавирусний халдварын улмаас хүндэрсэн хүмүүсээр дүүрвэл бусад шалтгаант хүнд өвчтөнүүд хаана хэвтэх вэ? Тэдний эрүүл мэнд, секундээр хэмжигдэх амь насыг хэн хариуцах вэ?

Халдвар авсан өвчтөнүүдээс зөвхөн настай хүмүүсийн биеийн байдал хүндрээд байгаа юм биш. ХӨСҮТ-д хэвтэж байгаа жирэмсэн эмэгтэйн биеийн байдал хүндэвтэр байгаа нь үнэн. Энэ тухай албан ёсны мэдээгээр дурьдагдахгүй байна. 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд нийт 2583 хүн эмчлүүлж байна. Харин 1000 гаруй халдвар авсан иргэн Улаанбаатарт гэрээр тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байна. 

Эмнэлэгт эмчлүүлж байгаа 2583 хүний 2186-гийнх нь биеийн байдал хөнгөн байна. Харин хүндэвтэр хүний тоо өчигдөр 200 гаруй байсан бол өчигдөр эрс нэмэгдэж, 317 боллоо. Мөн хүнд хүмүүсийн тоо 24 цагт хоёр дахин нэмэгдэж, 70 хүрсэн бол 10 хүний биеийн байдал маш хүнд байна. Энэ нь нийт өвчлөлийн 0,4 хувийг эзэлж байгаа ч нас барах эрсдэл маш өндөр гэдгийг ХӨСҮТ мэдэгдлээ. 

Эмнэлгийн байгууллагууд зохион байгуулалтайгаар ажиллаж, аль болох хүмүүсийн амь насыг аврах, бүх хүнд хүрч үйлчлэхийг зорин хичээж байгаа ч нөхцөл байдал хэцүүдэж, ачаалал нэмэгдсээр байгааг дахин дахин сануулах цаг нь болжээ. 

Олон нийтийн харж байгаагаар бодит нөхцөл байдлыг үнэнээр нь мэдээлж, хөл хорио чухал болохыг сануулсаар байгаа ХӨСҮТ-ийн тархвар судлаач (Өнгөрсөн долоо хоногт өөрийн хүсэлтээр ХӨСҮТ-ийн Дэд захирлын ажлаа хүлээлгэж өгсөн) Э.Тэмүүлэн коронавируст халдвар авсан хүмүүсээ хүндрүүлэхгүй, эндэгдэлгүй байлгахын тулд 28 хоног хатуу хөл хорио яаралтай тогтоох шаардлагатай байгааг хоолой нь сөөдөг бол сөөхөөр олон хэллээ.

Тархвар судлаач Э.Тэмүүлэн ХӨСҮТ-ийн албан ёсны фэйж хуудсаар дамжуулан өгсөн мэдээлэлд анхаарал хандуулахыг хүсье.

Э.Тэмүүлэн: Нас баралтаа багасгахын тулд хөл хорио тогтоохгүй бол байдал маш хүнд болно 


-ХӨСҮТ-өөс халдварын тохиолдлын тоог байнга хянаж яваа. 2021.04.06-ны байдлаарх тархвар судлаачдын тооцооллоор А гэдэг нэг халдвартай хүн цааш дунджаар 1.3 хүнд халдвар тарааж байна. Энэ тоо нэгээс их байна гэдэг халдвар цаашаа өргөжин, илүү тархаж буйг илэрхийлж байгаа юм. Хэрвээ 1.3-т үндэслээд яаралтай арга хэмжээ авахгүй бол ердөө долоо хоногийн дотор тохиолдлын тоо 1,000-аас дээш гарах магадлал маш өндөр болсон. Бусад улсын жишиг, олон улсын байгууллагуудын зөвлөмжөөс харахад халдварын тархалтыг хумьж чадах хамгийн үр дүнтэй гол арга бол хатуу хөл хорио юм.

Хүн амын дунд халдвар өргөн тархсан үед бид хэчнээн хүний нөөцөө нэмж, тандалтаа сайжруулж, ардаас нь хөөсөн ч яагаад ч гүйцэхгүй. Хамгийн баян улсууд ч ингэж чадахгүй байгаа. Маш хурдан хугацаанд хөл хорио тавихгүй бол олноор илэрч байгаа тохиолдлуудын эмнэлэгт хэвтэх, хүндрэх нас барах тохиолдлууд 2-3 долоо хоногийн дараагаас харагдаж эхэлнэ. Ийнхүү халдварын тоо торойж гарсан өдрөөс хойш 2-3 долоо хоногийн дараа нас баралт, хүндрэлүүд харагддаг зүй тогтолтой юм.

Сүүлийн өдрүүдэд нас баралт ихсэж байгааг та бүхэн харж байгаа байх. Аль болох хүмүүсийг хүндрүүлэхгүй, нас баруулахгүйн тулд яаралтай арга хэжээгээ авах шаардлагатай байна.

Бүхий л жишгээс харахад халдварын гинжин хэлхээг таслахад дор хаяж 28 хоног буюу халдварын хоёр нууц үеийн хугацаагаар хорьж байж халдварын тархалтыг бодитоор хумих боломж гарч ирнэ.

Дотоодод халдвар гарснаас хойш манай улс гурван удаагийн хатуу хөл хорио тавьсан. Эхнийх нь маш их үр дүнтэй болж, халдварыг хумиж чадсан ч харамсалтай нь дараагийн хоёр хөл хорионы хугацаа богино байсан болохоор халдварын гинжин хэлхээ тасрахгүй, хорионы дараа халдвартай хүмүүс их гарч ирсэн.

Нийгэмд халдварын тоо огцом нэмэгдэж, геометрийн прогнозоор өсөж яваа бодит байдал бидэнд харагдаж байна. Маш олон улсад халдвараас болж хүмүүс хэдэн зуу, хэдэн мянгаараа нас барж, хайртай дотнын хүмүүсээсээ хагацаж байна.

Саяхныг болтол бид сайн барьж чадсан, цөөн нас баралттай байсан ч энэ туршлагаа хадгалж үлдэж чадсангүй. Одоо нас баралтаа багасгахын тулд яаралтай арга хэмжээ авч хөл хорио тогтоохгүй л бол байдал маш хүнд болно. Яг одоогийн нөхцөл байдал гэвэл эрчимт эмчилгээний орнууд дүүрч оргүй болж байна.

Эрчимт эмчилгээгээр мэргэшсэн хүний нөөц нь туйлдаж, ядраад хязгаарлагдмал болж байна. Үүнтэй холбоотойгоор тохиолдлын тоо ихсэх тусам нэг хүнд тавих эмчилгээ үйлчилгээний чанар муудна, анхаарал суларна, орхигдох хүмүүс ихэснэ.

Гэрээр хөнгөн гэж үлдэж байгаа хүмүүст тавих хяналт суларна. Тэр хэмжээгээр хүмүүс өвчнөө хүндрүүлж эмнэлэгт ирэхэд эрчимт эмчилгээний ор байхгүй, эрчимт эмчилгээний эмч ч олдохоо болино. Гадаадад болж байгаа үйл явдал болох эрчимт эмчилгээний ор хүлээж байх зуураа нас барж байгаа аймшигт тохиолдлууд Монголд давтагдахаас урьдчилж сэргийлмээр байна.

Вакцинжуулалтыг эрчимтэй хийж буй энэ үедээ хатуу хөл хорио тавьж байж халдварын голомт тархалтыг сааруулан, хумиж чадвал вакцинжуулалтын үр дүн гарна.

Вакцинжуулалт хурдтай хийгдэж байгаа нь сайн хэрэг ч үүнтэй зэрэгцээд халдвар маш хурдтай тархаж байна. Энэ хэвээрээ байвал вакцинжуулалтын үр нөлөө маш бага гарна. Жишээ нь, Израиль улс вакцинжуулалтаа маш эрчимтэй хийгээд хажуугаар нь хөл хориогоо сайн тавьсны үр дүнд нийгэм нь бараг хэвийн байдалдаа орчихоод байна. Гэтэл Чех улс яг адилхан вакцинжуулалтаа эрчимтэй хийсэн боловч бүх юмаа нээснээс болоод одоо эргээд хатуу хөл хорио тавихад хүрсэн.

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХОРИО ТОГТООХГҮЙ (66.181.189.49) 2021 оны 04 сарын 08

Хөл хорио тогтоовол Монгол улс сүйрнэ. Ковидын халдвар удахгүй буурах ёстой. Хавар хүмүүсийг тэтгэвэрийн хөгшидын шаардлагаар хоривол маш том алдаа болоно,

0  |  0
Зочин(43.242.243.188) 2021 оны 04 сарын 08

Мэрэгжлийн хүн хэлээд байхад манай Төр ,Засагарай дүлий байна Ерөнхий сайд , Шадар сайд хоёр эмч биш биз дээ Эсвэл Та нар баруунд сурч ирсэн улс тул Эдийн засгийг өөд татах Мальтусын онолыг Монголд хэрэгжүүлэх гээд байгаа юм уу

0  |  0
ene der baigaa ulsud(192.82.77.116) 2021 оны 04 сарын 08

bitgii hudlaa yriaa odoo zuger alaltsiishuu ain chi mu buunii nohoi zail

0  |  0
ЕРӨНХИЙЛӨГЧ ТАНАА (103.212.116.201) 2021 оны 04 сарын 08

ТА МӨН ДУУ ХООЛОЙГОО ЯАГААД ГАМНААД БАЙГАА ЮМ.УЛАМ ИЛҮҮ СӨӨГ ГЭЭД БАЙНА УУ.ЯАГААД ТАГ ЧИГ БОЛОВ.УДИРДАХААС ХУЛЧИЙСАН ерөнхийлөгч огт хэрэггүй байна. Эмч нараа яагаад тамлаад байна. Хоолой чинь бүр СӨӨЧ ИХ ӨВ ҮҮ ЯАВ.ХАРАГДААЧ

0  |  0
УИХ ТАР(103.212.116.201) 2021 оны 04 сарын 08

Ий1 арчаагүй их хуралын гишүүд байгаад хэрэггүй. ТА НАР ДУУ ХООЛОЙГОО ХҮРГЭЖ ЧАДАХГҮЙ ХУЛЧГАР НОВШНУУД. ТИЙМ УЧРААС АРД ТҮМЭНД ХЭРЭГГҮЙ. ЯАРАЛТАЙ ТАРЦГАА. ШААРДАЖ БАЙНА. УЛС ОРОН ЭЗНАЙРЧ БАЙГААГ ХАРЖ БАЙНА.

0  |  0
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД(103.212.116.201) 2021 оны 04 сарын 08

ТУСГААРЛАЛТЫН ХОНОГ БАГАСГАСАН ААС МУТАЦИД ОРСОН ВИРУС АЛДАГДААД БАЙГААГ ХАТУУ АНХААРААЧ.ДОР ХАЯЖ 14 ХОНОГ БОЛГО

0  |  0
зөв зөв шаард(192.82.75.69) 2021 оны 04 сарын 08

Махан толгойгоос хүлээх юм байхгүй ээ. Алийн болгон хууртай юм хүлээх юмбэ?Эртхэн шиг салахаа бодвол дээр байлгүй дээ

0  |  0
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД(103.212.116.201) 2021 оны 04 сарын 08

Гаднаас ирсэн хүмүүсийг тусгаарлах хугацааг багасгасан нь мутацид орсон вирус тарсаныг үгүйсгэхгүй. Дор хаяж 14 хоног байх ёстой. Гадаадад байгаа монгол эмч вирус ын халдвар 7-14 хоногт илэрдэг гэсэн байна. Олж уншаарай. Халдвар тараах хугацаа нь ч 7-14 хоногт халдварлуулах чадалтайг гэрчилсэн нь тодорхой байна

0  |  0
Zochin(202.9.46.84) 2021 оны 04 сарын 08

Ed nar munguu bodood hul horihgyi ,heden hugshchyyliig tsuuluh geed yy...gyi yamar yum bolood gamshgiin hemjeend ochood bhd l heniig ch sonsohgyi ulairaad bgaan bee?emch suvilagch ni unaad ughud emneleg zai zavsargyi bolohod busad uvchtnuud ch yhehees uur zamgyi bolno.huviaa hicheej erh chuluu gej muiharlahaar busdiig bas bodooch

0  |  0
зөв зөв шаард(192.82.75.69) 2021 оны 04 сарын 08

САЙДАД МЭРГЭЖИЛТНИЙ ҮГИЙГ СОНСДОГ ЧИХ ч БАЙХГҮЙ ,ойлгох ухаан ч охмс мэдлэг боловсрол нь дутмаг юм даа.Харвалд төгссөн мэдлэгтэй гэж Хоосон попдолтоор ганцаараа тодрох гэсэн мунхаг эр. Юм л бол дэлхийд тэргүүл нь ,хавь ойрын улсаас дхндаа тэргүүнд нь явж байна гэж попдодохмонгол брэндээр тодрох юм яринаа.Яг үнэн дээ монголд аренд болчихсон бүтээгдэхүүн бий билүү?

0  |  0
УОК ЫН ДАРГА ТАНАА (103.212.116.201) 2021 оны 04 сарын 08

Та мөн огцрох ёстой хүний нэг.хамтран ажиллагч нараа тухайлбал эргүү зөрүүд сумьяабазараа захирч дийлэхгүй байгааг бид харж байна. ТИЙМЭЭС ТА МӨН СУУДЛАА ТАВЬЖ ӨГЧ БИДНИЙГ АМАР АМГАЛАН БАЙЛГАНА УУ

0  |  0
ЕРӨНХИЙ САЙДАД ТАНАА(103.212.116.201) 2021 оны 04 сарын 08

Ерөнхий сайд арай даварч байнаа. Ард түмэн дуу гай байх тусам дураараа загнаж эмнэлгээ сөхрүүлж байхыг бид хараад хараад улам айдаст автаж хэнд хандахаа хэн ингэж ардтүмнийхээ эрүүл мэндийг хөсөр хаях сонирхолтой байгааг мэдмээр байна. АН уу. Хэн ерөнхий сайдынхаа үгийг авахгүй байгаа юм.сайдуудад учир байна. Сайдуудаа захирч чадахгүй байгаа бол суудлаа тавьж өгөөч та

1  |  0
зочин(124.158.65.120) 2021 оны 04 сарын 08

Хөл хорио тогтоож болноо. Хамгийн гол нь ард түмэндээ тэтгэлэг өгөх хэрэгтэй . Ард түмэн туйлдаа хүрлээ

0  |  0
зочин(202.21.124.18) 2021 оны 04 сарын 08

эмч мэргэжилтнийхээ үгийг сонсооч Ерөнхий сайдаа

2  |  0
buhimdag ch(66.181.161.82) 2021 оны 04 сарын 08

ene hvmvvs uursuduu emnelegtee 7 honog ajilaad vzeesee dee hiisvereer setgeed bhaa bodit baidliig haraasai daa bolimoor ymdaa 1 d ervvl mendee bododgvi ym uu ervvl baij ediin zasag yvdgvi ymuu

2  |  0
Top