Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг төлбөртэй тусгаарлана гэж өчигдөр /2021.04.06/ мэдэгдсэн билээ.
Тэрбээр "Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж, долоо хонуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн халдварын ойрын хавьтал болчихлоо гэсэн хүсэлт гаргах юм бол тусгаарлах байрны төлбөрийг төлсөн тохиолдолд тусгаарлах байранд байлгах зохицуулалт шинээр орж ирсэн" гэж мэдээлсэн.
Гэвч энэ шийдвэр нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул Шуурхай штабын дарга дахин мэдэгдэл хийв.
Тэрбээр "Дээрх зохицуулалт нь Эрүүл мэндийн тухай хуулийн 26.4 дэх заалт, Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, арга хэмжэ болон гамшиг нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй үзүүлэх буюу төр хариуцна гэсэн заалттай зөрчилдсөн байна. Иймд та бүхнээс хүлцэл өчиж, өөрийн хүсэлтээр төлбөр төлж, тусгаарлагдахгүй. Тухайн иргэн тусгаарлах байранд тусгаарлагдах бол төр хариуцна" гэж өмнөх мэдээллээ залрууллаа.
Сэтгэгдэл ( 7 )
сэтгэн бодож чадахгүй байна даа
Энэ хүнийг бүр сайн мэдэхгүй ч онцгой байдлын ямар нэгэн асуудал хүнд нөхцөл байдлын үед галын шугаман дээр нь ажилладаг хүн шүү.
Мэдээжийн юмыг дамжуулж байдаг. Эргүү дагз ЗАЙЛААЧ
Ийм мангар хутган үймүүлэгчдийг ажлаас нь зайлуулаач. Ер нь Амарсайханыг огцруулж, УОК-ыг бүрэн шинэчлэх хэрэгтэй юм бна. Дампуурсан юмаа.
Мангар бацаан зайлаачээ
Тийм байлгүй дээ. Аливаа шийдвэр гаргахдаа нэг даргын үгээр шийдвэрлэдэгээ болих хэрэгтэй. Ажлын алба гэж байдаг бол шийдвэрээ эцэслэхдээ хууль эрх зүйн орчинд зохицуулах хэрэгтэй ш дээ. Цүнх баригчид чинь юу ч мэдэхгүй, хүний хэлсэнийг тэр чигээр нь гаргаж, хийж буй ажлын нэр хүнд унагагаагаад л....
эргүү дагз