ХОВД: Гэрийн тусгаарлалтад байсан иргэдээс халдварын тохиолдол илэрчээ

2021 оны 04 сарын 08

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны 08:00 цагаас дөрөвдүгээр сарын 08-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 123 сорьцод PCR шинжилгээ хийжээ.

Энэ хугацаанд халдварын тохиолдол 2-оор нэмэгдэж 93 болсон бол дөрөвдүгээр сарын 08-ны өглөө 08:50 цагт 84 сорьцын шинжилгээний хариу гарахад 7 тохиолдол батлагдаж нийт батлагдсан тохиолдол 100 боллоо.

Албаны эх сурвалж мэдээлсэнээр эхний 2 тохиолдол нь Халдвартын тасгийн Тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1 дүгээр хавьтлын буюу ажиглалтад авсан иргэдээс илэрсэн байна. Харин сүүлийн 7 тохиолдол нь гэрийн тусгаарлалтад байсан иргэдээс илэрчээ.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг-1”, “Тусгаарлах эмнэлэг-2”-т нийт 93 хүн эмчлүүлж байна. Сүүлд батлагдсан 7 тохиолдлыг "Тусгаарлах эмнэлэг-2"-т зөөвөрлөнө.  2 өвчтөний биеийн байдал хүнд, 5 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.  Өнөөдрийн  /2021.04.08-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд 85 тусгаарлан ажиглах байранд, 308 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Ойрын буюу 1 дүгээр хавьтлын 923 иргэн бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top