Ковидын шалтгаант нас баралт 18 болж НЭМЭГДЛЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11:00 цагийн мэдээллийг өгч байна./2021.04.08/ 

Сүүлийн 24 цагт 11.116 хүнд шинжилгээ хийснээс 554 хүний шинжилгээнээс коронавирус илэрчээ. 24 цагийн хугацаанд 372 хүн эдгэрснээр нийт эдгэрэлт 8140 болжээ. Өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс 373 хүний биеийн байдал хүндэвтэр, 74 хүний биеийн байдал хүнд, 14 хүн маш хүнд байдалтай байна. Нэг хүн нас барснаар ковидоор нас барсан хүний тоо 18 боллоо гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зөв зөв шаард(192.82.75.69) 2021 оны 04 сарын 08

Олигтойхон олон хүн үхэхийг нь ерөнхий сайд хүлээгээд хөл хорио тогтоохгүй байгаа юм биш үү? Эдийн засгаа 1-рт тавьжбаялаг бүтээгч иргэдээ 2-р тавиад байгаа ерөнхий сайдтай яаж ярих ёстой вэ? Ярих цаг нь боллоо?

0  |  0
Top