ЭМЯ: Маш хүнд хүний тоо 14 болж нэмэгдлээ

2021 оны 04 сарын 08

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-аас коронавируст халдварын өнөөдрийн /2021.04.08, 11:00 цаг/ нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. 


ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Ковид-19 халдварын улмаас эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа нийт 2637 хүн байгаагаас 2176 нь хөнгөн, 373 нь хүндэвтэр байна. Харин хүнд хүний тоо 74 хүрч, маш хүнд хүн 14 болж нэмэгдлээ. Мөн халдвар батлагдсан, хөнгөн 2000 гаруй хүн гэрээр эмчилгээ үйлчилгээ авч, гэрийн хяналтад байна. Бас нэгэн харамсалтай мэдээ байгаа нь нэг хүн нас барж, нас баралт 18 бүртгэгдлээ.

Өнгөрсөн 24 цагт 11.116 сорьцонд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 554 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 12.780 боллоо. Харин мөн хугацаанд 372 хүн эдгэрсэн сайхан мэдээ байна. Ингэснээр нийт 8140 хүн эдгэрээд байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудыг задалбал Улаанбаатар хотод 451 бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 10.544 боллоо. Харин аймаг орон нутагт 102 тохиолдол батлагдаж, өвчлөл 1689 хүрлээ. Харин нэг тохиолдол нь зөөвөрлөгдсөн байна. Ингэснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 428 болж байна" гэв.

НИЙСЛЭЛ БОЛОН ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР
(Сүүлийн 24 цагийн байдлаар)

 

  1. Улаанбаатар +451 (Нийт 10,54)
  2. Дархан-Уул аймаг +0 (Нийт 176)
  3. Орхон +0 (Нийт 165)
  4. Сэлэнгэ +5 (Нийт 283)
  5. Хөвсгөл +0(Нийт 48
  6. Архангай +7 (Нийт 125)
  7. Булган +0 (Нийт 65)
  8. Төв +51 (Нийт 374)
  9. Сүхбаатар +7 (Нийт 54)
  10. Дорноговь +2 (Нийт 56)
  11. Чойр +5 (Нийт 13)
  12. Өвөрхангай +11 (Нийт 157)
  13. Баянхонгор +12 (Нийт 45)
  14. Ховд +2 (Нийт 89)
  15. Завхан +2 (Нийт 91)
  16. Увс +0 (Нийт 4)
  17. Хэнтий +0 (Нийт 17)
  18. Дорнод+2 (Нийт 2)
  19. Дорноговь+2 (Нийт 56)
  20. Завхан+0 (Нийт 14)

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 
Top