24 цагт | Орон нутагт 102 тохиолдол батлагдлаа

2021 оны 04 сарын 08

ЭМЯ-наас өгч байгаа Ковид-19 халдварын нөхцөн байдлын өнөөдрийн /2021.04.08/ 11:00 цагийн мэдээллээр өнгөрсөн 24 цагт шинээр 554 тохиолдол бүртгэгдлээ.

Үүнээс Улаанбаатар хотод 451 бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 10.544 боллоо. Харин аймаг орон нутагт 102 тохиолдол батлагдаж, өвчлөл 1689 хүрлээ. Мөн нэг тохиолдол нь зөөвөрлөгдсөн байна. Ингэснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 428 болж байна.

Эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа нийт 2637 хүн байгаагаас 2176 нь хөнгөн, 373 нь хүндэвтэр байна. Харин хүнд хүний тоо 74 хүрч, маш хүнд хүн 14 болж нэмэгдлээ.

НИЙСЛЭЛ БОЛОН ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР
(Сүүлийн 24 цагийн байдлаар)

 

  1. Улаанбаатар +451 (Нийт 10,54)
  2. Дархан-Уул аймаг +0 (Нийт 176)
  3. Орхон +0 (Нийт 165)
  4. Сэлэнгэ +5 (Нийт 283)
  5. Хөвсгөл +0(Нийт 48
  6. Архангай +7 (Нийт 125)
  7. Булган +0 (Нийт 65)
  8. Төв +51 (Нийт 374)
  9. Сүхбаатар +7 (Нийт 54)
  10. Дорноговь +2 (Нийт 56)
  11. Чойр +5 (Нийт 13)
  12. Өвөрхангай +11 (Нийт 157)
  13. Баянхонгор +12 (Нийт 45)
  14. Ховд +2 (Нийт 89)
  15. Завхан +2 (Нийт 91)
  16. Увс +0 (Нийт 4)
  17. Хэнтий +0 (Нийт 17)
  18. Дорнод+2 (Нийт 2)
  19. Дорноговь+2 (Нийт 56)
  20. Завхан+0 (Нийт 14)
Top