Хөл хорионы хугацаанд вакцинжуулалтад  АСУУДАЛ үүсэхгүй гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

Засгийн газар коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хороо тогтоохоор шийдвэрлээд байна. Энэ удаагийн хөл хорио цар тахлын тархалтыг хумих, вакцинжуулалтын үр дүнг сайжруулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэж Ерөнхий сайд мэдэгдсэн.

УОК-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Хөл хорио тогтоож байгаа шалтгаануудын нэг нь цар тахлаас салах хамгийн сайн арга гэгдэж буй  вакцинжуулалтын үр дүнг алдагдуулахгүй байх явдал юм.  Тавдугаар сарын 1-н гэхэд насанд хүрсэн 1 сая иргэнээ вакцины эхний тунд бүрэн хамруулах, хоёр дахь тунд 500 мянгаас доошгүй иргэнийг хамруулах зорилт тавьж байна” гэв.

Энэ хугацаанд вакцинжуулалт хэвийн үргэлжилнэ. Вакцины хоёр дахь тунг тариулах иргэд өмнө нь вакцин тариулсан цэгт, товлосон өдрөө очиж хийлгэнэ. Гар утсандаа ирсэн мессеж болон эхний тунг хийх үед олгосон бичгээ авч очно гэсэн мэдээллийг өгч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top